• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хэрэглэгч түмэн олныхоо төлөө чиглэсэн хэрэглэгчийн эрхийг хамагаалах үндсэн зарчим дээр тулгуурласан төрийн бодлого, хэтийн зорилттой нягт уялдахуйц олон талт үйл ажиллагаа явуулна.

Дэлгэрэнгүй ...

“Бүтээлч маркетинг” сургалт боллоо.

Сургалтанд дүүргийн хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 27 хүн хамрагдлаа.

Дэлгэрэнгүй ...

"Олон Улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр" /2017.03.15/

Нээлттэй өдөрлөгт ШӨХТГ-ын Ц.Лхагвасүрэн, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, НХЭАХН-ийн Гүйцэтгэх захирал С.Тойвгоо, дүүргийн дарга Б.Мөнхзул нар оролцлоо. “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭЕ” өдөрлөгийг дүүргийн ЗДТГ-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгууллаа. Өдөрлөгийг Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах байгууллагаас “Цахим хэрэглээ-Хэрэглэгчийн эрх” сэдвийн хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэрэглээний талаарх тэдний мэдлэг боловсрол, соёл, хандлага, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилготой зохион байгуулсан уг өдөрлөгт 150 гаруй иргэн оролцов.   

Дэлгэрэнгүй ...

2016 онд хийсэн ажлын товч тайлан

      Монгол улсын Засгийн газраас 2009 оны 12 сарын 23-ны  371-р тогтоолоор баталсан “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Үндэсний хөтөлбөр” НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77-р тогтоолоор батлагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр” СБД-ийн  ЗДТГ-ын дарга Б.Баасанбаттай хамтран ажиллах  гэрээний хэрэгжилтийг  зохион байгуулах ажлын хүрээнд  доорхи ажлыг хийж гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүй ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГИЙН 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛААС

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГИЙН 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛААС

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар нийгэмлэгээс 2017 онд хийсэн ажлын танилцуулгыг ШӨХТГазар, МХЭАХН-үүдийн Үндэсний холбоо, дүүргийн ЗДТГ, нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг газруудад хүргүүлж, Сонгинохайрхан дүүргийн болон нийгэмлэгийн вебсайтад зохион байгуулж байгаа ажлынхаа мэдээллийг байнга байршуулан, Монгол улсын Засгийн газрын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлын эрх зүйн орчинг баталгаажуулах талаар дүүргийн төр, захиргааны байгууллагад өмнөх жилүүдэд дэвшүүлсэн зорилтуудаа шийдвэрлүүлэхийг тайлант онд чухалчиллаа.

Дэлгэрэнгүй ...

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГТ 2015-2018 ОНД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН АГУУЛГЫН БАЙДАЛ

           Сүүлийн 3 жил, 9 сарын хугацаанд хэрэглэгчдээс манай нийгэмлэгт бичгээр 24, утсаар 143 санал, гомдол ирүүлсэн бөгөөд эдгээрээс 12 хүний  2 сая гаруй төгрөгний хохиролыг  бид шүүхийн өмнөх шатанд барагдуулж, 90 гаруй санал, гомдлын дагуу хэрэглэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 60 гомдлыг холбогдох байгууллагад нь шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.
          Тухайн жилүүдэд хэрэглэгчид ямар асуудлаар зонхилон гомдоллож байсныг он оноор харуулбал:
         2015 онд бичгээр 5, утсаар 36 гомдол санал хүлээн авч, ирсэн санал гомдлуудыг 22 агуулгаар  ангилан үзэхэд, 23,3% нь Сууц өмчлөгчдийн холбоо, шинээр орсон орон сууцны барилгын ашиглалт, үйл ажиллагааны доголдлын тухай асуудлууд байсан бөгөөд өнгөрсөн оныхоос 11,5%-иар өссөн нь дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижолтын хэлтэс, дүүргийн СӨХ-дын салбар зөвлөл зэрэг байгууллагууд энэ талаар ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байлаа.

Дэлгэрэнгүй ...

2017 ОНД ДҮҮРГИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН БАЙДАЛ, НИЙГЭМЛЭГЭЭС ХИЙСЭН АЖЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГЭЭС 2017 ОНД  ДҮҮРГИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН БАЙДАЛ,                  НИЙГЭМЛЭГЭЭС ХИЙСЭН АЖЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
2018-1-30
    Дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг \ХЭАХН\ -ээс 2016 оны ажил байдалдаа дүгнэлт хийгээд шинэ тайлант онд:
1.    Дүүргийн Засаг дарга, ЗДТГ-тай 2017 оны хамтран ажиллах гэрээ байгуулан хуулийн дагуу уламжлалт дэмжлэгийг сэргээн авч ажиллах.
2.  МУЗГ-аас 2016 онд баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2020 онд дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулан дүүргийн Засаг даргад танилцуулж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж батлуулах.
3.    Нийгэмлэгийн 2005 оноос хойшхи албан хэргүүдийг архивын нэгж болгоход бэлтгэн,  бичиг баримгуудын товъёогийн жагсаалт хийх.
4.  Хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд дүүргийн ХЭАХН-т ирсэн хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авч хохирлыг барагдуулах, хэрэглэгчийн эрхтэй холбогдсон асуудлуудаар тандалт судалгаа, хяналтын ажлыг үргэлжлүүлэн хийх.
зэрэг үндсэн зорилтуудыг дэвшүүлж ажилласан.
1-р зорилтын хүрээнд:  Дүүргийн ХЭАХН-ээс ЗДТГ-тай өмнөх жилүүдэд хийж ирсэн гэрээний зарим заалтуудыг шинэчлэн гэрээний төслийг боловсруулан  Засаг даргын  нэр дээр 2017-01-16-ны өдөр хүргүүлж,  орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ЗДТГ-ын холбогдох хэлтэс, тасаг, ажилтнуудад танилцуулж,  нэмэлтээр шаардсан материалуудыг цаг тухайд нь бичгээр өгч, манай тавьсан асуудлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтантай  очиж уулзаж, шаардаж байсан боловч ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, түүний Хуулийн хэлтэс нь  “судалж байна”, “гэрээний төслийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаасаа авч амжихгүй байна”, “хувийн гачигдал зовлонтой байна”, “Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлагдсны дараа гэрээ байгуулья” гэсэн тайлбартайгаар Төрийн захиргаа, удирдлагын  хэлтсийн  Хуулийн тасгийн ажилтны ширээн дээр хэвтсээр  2017 оныг дуусгасан.

Дэлгэрэнгүй ...

Эрүүл биед саруул ухаан оршино.

Монголчуудын хоол хүнсний 1 хоногийн зохистой хэрэглээний Гэр зөвлөмжийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй ...

Хэрэглэгчийн үндсэн 8 эрх.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1985 онд тунхагласан хэрэглэгчийн үндсэн 8 эрх.

Дэлгэрэнгүй ...