СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГЭЭС 2017 ОНД ДҮҮРГИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН БАЙДАЛ, НИЙГЭМЛЭГЭЭС ХИЙСЭН АЖЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
2018-1-30
Дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг \ХЭАХН\ -ээс 2016 оны ажил байдалдаа дүгнэлт хийгээд шинэ тайлант онд:
1. Дүүргийн Засаг дарга, ЗДТГ-тай 2017 оны хамтран ажиллах гэрээ байгуулан хуулийн дагуу уламжлалт дэмжлэгийг сэргээн авч ажиллах.
2. МУЗГ-аас 2016 онд баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2020 онд дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулан дүүргийн Засаг даргад танилцуулж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж батлуулах.
3. Нийгэмлэгийн 2005 оноос хойшхи албан хэргүүдийг архивын нэгж болгоход бэлтгэн, бичиг баримгуудын товъёогийн жагсаалт хийх.
4. Хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд дүүргийн ХЭАХН-т ирсэн хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авч хохирлыг барагдуулах, хэрэглэгчийн эрхтэй холбогдсон асуудлуудаар тандалт судалгаа, хяналтын ажлыг үргэлжлүүлэн хийх.
зэрэг үндсэн зорилтуудыг дэвшүүлж ажилласан.
1-р зорилтын хүрээнд: Дүүргийн ХЭАХН-ээс ЗДТГ-тай өмнөх жилүүдэд хийж ирсэн гэрээний зарим заалтуудыг шинэчлэн гэрээний төслийг боловсруулан Засаг даргын нэр дээр 2017-01-16-ны өдөр хүргүүлж, орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ЗДТГ-ын холбогдох хэлтэс, тасаг, ажилтнуудад танилцуулж, нэмэлтээр шаардсан материалуудыг цаг тухайд нь бичгээр өгч, манай тавьсан асуудлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтантай очиж уулзаж, шаардаж байсан боловч ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, түүний Хуулийн хэлтэс нь “судалж байна”, “гэрээний төслийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаасаа авч амжихгүй байна”, “хувийн гачигдал зовлонтой байна”, “Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлагдсны дараа гэрээ байгуулья” гэсэн тайлбартайгаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хуулийн тасгийн ажилтны ширээн дээр хэвтсээр 2017 оныг дуусгасан.