• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дүүргийн ХЭАХН-ээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар СХД-ийн ЗДТГ-тай 2015 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэж,  тухайн жилд зохион байгуулсан ажлын тайланг ШӨХТГазар, МХЭАХН-үүдийн Үндэсний холбоо, НХЭАХНийгэмлэг, дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг дарга нарт бичгээр танилцуулж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дүүргийн төр,захиргааны байгууллага болон ХЭАХН-ийн хамтын оролцооны зарчмаа тодорхойлон, орон нутгийнхаа онцлогт тохирсон эрх зүйн шийдвэрүүдийг жил бүр гарган ажиллаж байсан уламжлалт ажиллагаа 2013-2016 онуудад зогсонги байдал \Дүүргийн АН-ыг төлөөлөн томилогдсон Засаг дарга, зарим удирдах ажилтнуудын төрийн ажлын мэдлэг чадвар дутмаг, нам доторх фракцуудын зөрчилдөөнөөс шалтгаалан\-д хүрсэн гэдэг дүгнэлтийг манай нийгэмлэгийн зүгээс хийсэн. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар 2016 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулан, ЗДТГ-ын холбогдох хэлтсүүдэд танилцуулан санал авч нэгтгэн батлуулахад бэлтгэж, дүүргийн ЗДТГ-тай 2016 онд   хамтран ажиллах гэрээг шинэчлэн гарын үсэг зурахад мөн  бэлэн болгосон боловч, өмнөх онуудын ажилд учирсан алдааг давтагдахаас зайлсхийн, он гарсаар олон удаа өөрчлөгдөж байгаа ЗДТГ-ын дарга нар, Засаг даргын орлогч, дүүргийн Засаг дарга өөрийнх нь тогтвортой  томилгоог хүлээзнэн хойшлогдсоор хагас жил дууссан учир шийдвэрлэгдээгүй нээлттэй үлдсэн.

Дээрх төлөвлөгөөний төсөлд зохион байгуулалтын асуудлаар 11, сургалт мэдээллийн асуудлаар 10, хяналт шалгалтын асуудлаар 5 ажлуудыг дүүргийн ЗДТГ-тай хамтран хийхээр төлөвлөж байсан бөгөөд албан ёсны болж батлагдаагүй ч эдгээр ажлын 10 нь бүрэн, 6 нь хагас биелэлттэй, удирдах байгууллагын батламж, санхүүжилтгүйгээс шалтгаалан 10 ажил биелэгдээгүй байдалтай байна. Эдгээр ажлуудын хүрээнд дүүргийн ЗДТГ-тай хамтран, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” үзэсгэлэн худалдаа, Сонгинохайрхан дүүргийн “Баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөн” зэрэг арга хэмжээнүүдэд шүүгч, дэмжигч байгууллагын төвшинд ХЭАХН-ийн шагналт байгууллагуудаа идэвхтэй оролцуулав. Мөн дүүргийн зарим үйлдвэр, сургууль, тээврийн байгууллагуудын захиргаа, ҮЭ, ажилтан нарын 3 талт гэрээний байгуулалт, ажлын байрны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байдалд хийгдсэн тандалт-хяналтын дүн, цаашид авах арга хэмжээний тухай саналуудыг дүүргийн ЗДТГ, ҮЭ-ийн салбар хороо, нийслэлийн холбогдох байгууллагад тус тус хүргүүлсэн. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганаас гаргасан, тухайн улс орныхоо үйлдвэржилт, бүтээн байгуулалт, хариуцлагатай хэрэглээ зэрэг хөгжлийнхөө бодлогыг хэрэглэгчидрүүгээ чиглүүлэн 10 жилийн төлөвлөгөө боловсруулж ажиллах тухай зөвлөмжийн дагуу манай улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Хэрэглэгч-2016” жилийн ажлын бэлтгэл, нээлтийн ажиллагаануудад нийслэл, дүүргүүдийн ХЭАХ нийгэмлэгүүдтэй хамтран идэвхтэй оролцлоо. Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас 2015 онд гаргасан уриалгын дагуу, эрүүл зөв хооллолттой холбогдсон сурталчилгаа мэдээллийн ажлыг, 2016 онд олон улсын байгууллагаас зарлагдсан “Антибиотик бэлдмэлээр эмчлэгдсэн мал, амьтдын махыг нийтийн хоолонд хэрэглэхийг хязгаарлах” ажилтай уялдуулан зохион байгуулсан. Антибиотик бэлдмэлээр эмчлэгдсэн малын мах гэдэг дүгнэлтийг манай улс, нийслэлийн мэргэжлийн байгууллагууд бүрэн тогтоож чадаагүй, ийм  махны гарал үүслийг тодорхойлж хэвшээгүй зэргээс шалтгаалан дээрх уриалгыг зөвхөн мэдээлэл-гэгээрүүлэх ажлын төвшинд дэмжин ажилласан. Харин “Хүн бүр зөв хооллолтын дадал эзэмшье” сэдэвт 2014 оны уриалгын цаг үеийн ач холбогдол нь өндөр хэвээр байгаа учир мэдээлэл, сурталчилгааны бүх хэлбэрээр үргэлжлэн зохион байгуулагдаж байгаа.
Эдгээр ажлын хүрээнд ШӨХТГ-аас Чингисийн талбайд зохион байгуулсан “Ухаалаг хэрэглээ-соёлтой үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, дүүргийнхээ төр, захиргаа, ХЭАХН-ээс зохион байгуулж буй ажил, хэрэглээний соёлтой холбогдсон асуудлаар олон нийтэд танилцуулж, 300 гаруй танилцуулга, зөвлөмжүүдийг нийслэлийн иргэдэд тараав.
Монгол оронд хэрэглэгчийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын хуралд дүүргийнхээ ХЭАХН-ийн сонгуультнуудын төлөөллийг оролцуулж, энэ ойгоор Сонгинохайрхан дүүргийн ХЭАХН-ийн даргыг МУЗГ-ын “Улсын хяналтын тэргүүний ажилтан” цол, хүндэт тэмдгээр шагнасан нь манай дүүргийн хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төр, захиргаа, ХЭАХН-ийн зүгээс зохион байгуулж ирсэн 20 гаруй жилийн ажлыг  үнэлсний бодит  илэрхийлэл болсон.
Европын холбооны “Стандартчиллын орчинг боловсронгуй болгох төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох тухай” сургалт-зөвлөгөөнд хороодын ХЭАХ нийгэмлэгийн бүлгийн төлөөллийг оролцуулсны гадна МУЗГ-аас УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт”, ШӨХТГ-аас МУЗГ-аар батлуулахаар боловсруулж байгаа “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр-2” зэрэг бичиг баримтын төсөлд тусгуулах саналуудыг орон нутгийн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагыг харгалзан боловсруулж, МХЭАХН-үүдийн Үндэсний холбоо, НХЭАХН-т тус тус хүргүүлэв.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилтай холбогдуулан ХЭАХН-ийн хэмжээнд иргэд, байгууллагаас 11 төрлийн 42 хуудас албан бичиг хүлээн авч, хэрэгжилтийг зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн 14,3% нь тогтоол, удирдамж, болзол хэлбэрээр, 4,7% нь санал авах, 7,1% нь бусад асуудлуудаар байлаа. Манай нийгэмлэгээс 14 төрлийн 165 хуудас албан бичиг, материалыг боловсруулж бусад байгууллагад явуулсны 42,8% нь санал хүргүүлэх, 21,4% нь ажлын тайлан танилцуулга, мэдээлэл, 21,4% нь хэрэглэгчийн гомдлыг орон нутгийн харьяалал, дээд байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх,14,2% нь бусад асуудлаар байна.
Тайлант жилд утсаар 43, бичгээр 7 өргөдөл, гомдол, санал тус тус хүлээн авч шийдвэрлэсний 31,8% нь худалдагч, үйлчилгээний ажилтны зан харьцааны тухай, 30,1% нь ус, цахилгааны төлбөр буруу бичигдсэн, 10,6% нь зөөврийн интернет үйлчилгээний гэх мэтээр 20 орчим өнгийн асуудлаар гомдоллосон хандалт нь өнгөрсөн оныхоос 25%-иар өсчээ.
Саппорра худалдааны төвийн хувцасны худалдаа, Таван шарын “Гар утасны худалдаа” төвийн зарим худалдаа эрхлэгчдийн буруугаас хэрэглэгчдэд үүсгэсэн 250,0 гаруй мянган төгрөгний хохирлыг шүүхийн өмнөх шатанд нь барагдуулж өгсөн.
Тайлант онд давхардсан тоогоор 30 байгууллага, иргэнтэй 220 хуудас албан бичиг, баримтаар харьцаж ажилласан бөгөөд нийгэмлэгийн  бичиг эргэлтийн хэмжээ нь өнгөрсөн оныхоос чанарын үзүүлэлтийн хувьд буураагүй байна. Тайлант хугацаанд дээрх албан бичиг шийдвэрүүд, хэрэглэгчдээс ирүүлсэн санал гомдлуудын шийдвэрлэлтийн хүрээнд, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын техникийн бүрэн байдал, үйлчилгээ, нийтийн эзэмшлийн гудамж талбайн  гэрэлтүүлэг, авто замын цасны цэвэрлэгээ, хүнсний бараа худалдаа үйлчилгээний зарим газруудын үйлчилгээний байдалд ерөнхий тандалтуудыг хийж, цаашид дүүргийн төдийгүй нийслэлийн хэмжээнд анхаарах асуудлуудыг холбогдох байгууллагуудад болон НХЭАХНийгэмлэгт тухай бүр нь мэдэгдсэн.
Мөн дүүргийн төр, захиргааны байгууллагын ээлжит сонгуулиар орон нутгийн удирдлагын эрхийг барихаар сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд, шинээр зохион байгуулагдаж байгаа ЗДТГ-ын болон Засаг даргын дэргэдэх зарим хэлтэс албадын бүтцийг нягтруулан, төсөв зардлыг хэмнэх, өнгөрсөн онуудад буй болсон төрийн албаны ажлын байрны замбараагүй давхардлыг арилгахтай холбогдсон саналуудыг 2 удаа  дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын  дарга нарт бичгээр хүргүүлж,  дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцсон.
НХЭАХН-ээс боловсруулсан удирдамжийн дагуу, “Өрхийн эмнэлэгүүдийн жор бичилт, хөнгөлөлттэй үнээр үйлчилэх гэрээт аптекуудын үйлчилгээний талаарх  үзлэг-тандалтыг 15, 19 дүгээр хороодын зарим байгууллагуудад хийж, илтгэх хуудсыг НХЭАХН-т хүргүүлсэн.
Манай нийгэмлэгээс өмнөх 3 жилд хийсэн үзлэг, тандалтын ажлаар илэрсэн зөрчлүүдийн талаар дүүргийн ЗДТГазар болон холбогдох хэлтсүүдээс анхааралдаа авч зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа хэдий ч зарим зөрчил хэвээр байсаар байна. Тухайлбал:
-       “Саппора” үйлчилгээний төвийн урд талын гудамжинд дүүргийн төсвийн 3 сая гаруй төгрөгөөр 1998 онд босгосон,  дан металл хийцэн угсармал бүхий дүүргийн анхны өндөрлөгийг 2014 онд ямар байгууллага буулган авч явсан, металл хийцийн төлбөр тооцоог дүүргийн ЗДТГ-тай тооцсон эсэх тогтоогдоогүй.
-       “Таван шар”-ын авто замын уулзвар хэсэгт шинээр босгосон дүүргийн 2 дахь өндөрлөгийн барилгын ажлын чанар, арчлалт, хамгаалалт муугаас зарим хийц хэсгүүд нь салхинд ховхрон унаж, гэрэлтүүлэг-чимэглэл нь шаардлага хангахгүй болсон.
-       “Тесо” ХХК, “Сүү” ХК-ны арын үерийн далангийн лаг шаврыг жил бүр ачиж зайлуулахгүй, далангийн дотор талаар түрж тараах маягаар “нүд хуурдаг” болсноор далангийн лаг шавар зузаарч, усан тогтоол үүсч хогоор дүүрч, өмхийрөх, далан-гүүрний ус нэвтрүүлэх чадварыг багасган, далан сэтрэх нөхцөл үүссэн.
-       СӨХ-дын ажлыг жигд сайн байлгах талаар ЗДТГ-ын холбогдох хэлтэс, хариуцсан ажилтан нар гадуур явж ажилладаггүй, орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж дотуур нохойтой иргэд нохойгоо салхилуулан, өтгөн шингэн ялгадсаар байнга бохирдуулж, хүүхэд-хөгшид сууж нарлах, тоглоход саад болж байгаа.
-       Гэрийн тэжээвэр амьтдын тооллого, бүртгэл, пайзжуулалт, ариутгал эмчилгээ, тэдгээрийг нийтийн эзэмшлийн орон сууц, талбайд зөв зохистой байлгах талаар гаргасан журам зааврыг мөрдүүлэн, ЗДТГ-тай хамтран ажиллах ёстой дүүргийн Мал эмнэлэг, үржлийн байгууллага, орон сууцанд амьдрагч иргэдийн тав тухтай байдлыг ханган ажиллах үүргийг хуулиар хүлээсэн СХД-ийн Сууц өмчлөгчдийн холбооны салбар зөвлөлийн удирдлагуудыг Засаг даргын шуурхай зөвлөгөөнд оролцохыг болиулсан өрөөсгөл шийдвэр хэвээр байгаа.
-       Дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын доторх хэлтэс тасгуудын чиг үүрэг давхацсан, ажлын ачаалал багатай ажлын байруудыг анхаарах.
зэрэг асуудлууд шийдэгдвэл дүүргийн иргэд хэрэглэгчдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, дүүргийн төр, захиргааны байгууллагын чадварлаг-шуурхай, иргэдийн талархал хүлээсэн бүтээлч өөрчлөлтөөр ажиллахад нь эерэг нөлөөтэй.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дүүргийн төр, захиргааны байгууллага, ХЭАХ нийгэмлэгээс хамтран хийж байгаа ажлын талаар, төвлөрсөн өдөрлөг, уулзалтууд, “Эко” телевизийн зочины цагаар тухай бүрд нь сурталчлан ажиллаж, “Хэрэглэгчийн эрх”, “Сонгинохайрхан” сонинд тус бүр 2 удаа нийтлэл бичиж, нийслэл, дүүргүүдийн ХЭАХ нийгэмлэгүүдийн 2016 оны шинэ жилийн арга хэмжээг дүүргийнхээ нутаг дэвсгэрт \ “Монхурд-555” байгууллага дээр\ анх удаа зохион байгуулсан.
Дээр дурдсан ажлуудыг зохион байгуулахад нийтдээ 619,2 мянган төгрөгний үйл ажиллагааны зардал гарсан бөгөөд үүнээс бичиг хэргийн зардалд 59,0 мянган төгрөг, холбоо, унааны зардалд 490,2 мянган төгрөг, сурталчилгаа бусад зардалд 70,0 мянган төгрөг тус тус зарцуулсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийгэмлэгийн санхүүгийн тайлан тэнцлийг хугацаанд нь тайлагнаж байсан бөгөөд 2016 оны байдлаар 7328,0 мянган төгрөгний авлагатай, 7328,0 мянган төгрөгний өглөг \цалингийн өглөг 6795,2 мянган төгрөг, татвар хураамжийн өглөг 532,8 мянган төгрөг\ -тэй байна.

 

                                                              НИЙГЭМЛЭГИЙН ДАРГА                                                             Ш.ИШЖАМЦ

Pin It