• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

2017 ОНД ДҮҮРГИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН БАЙДАЛ, НИЙГЭМЛЭГЭЭС ХИЙСЭН АЖЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГЭЭС 2017 ОНД  ДҮҮРГИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН БАЙДАЛ,                  НИЙГЭМЛЭГЭЭС ХИЙСЭН АЖЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
2018-1-30
    Дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг \ХЭАХН\ -ээс 2016 оны ажил байдалдаа дүгнэлт хийгээд шинэ тайлант онд:
1.    Дүүргийн Засаг дарга, ЗДТГ-тай 2017 оны хамтран ажиллах гэрээ байгуулан хуулийн дагуу уламжлалт дэмжлэгийг сэргээн авч ажиллах.
2.  МУЗГ-аас 2016 онд баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2020 онд дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулан дүүргийн Засаг даргад танилцуулж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж батлуулах.
3.    Нийгэмлэгийн 2005 оноос хойшхи албан хэргүүдийг архивын нэгж болгоход бэлтгэн,  бичиг баримгуудын товъёогийн жагсаалт хийх.
4.  Хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд дүүргийн ХЭАХН-т ирсэн хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авч хохирлыг барагдуулах, хэрэглэгчийн эрхтэй холбогдсон асуудлуудаар тандалт судалгаа, хяналтын ажлыг үргэлжлүүлэн хийх.
зэрэг үндсэн зорилтуудыг дэвшүүлж ажилласан.
1-р зорилтын хүрээнд:  Дүүргийн ХЭАХН-ээс ЗДТГ-тай өмнөх жилүүдэд хийж ирсэн гэрээний зарим заалтуудыг шинэчлэн гэрээний төслийг боловсруулан  Засаг даргын  нэр дээр 2017-01-16-ны өдөр хүргүүлж,  орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ЗДТГ-ын холбогдох хэлтэс, тасаг, ажилтнуудад танилцуулж,  нэмэлтээр шаардсан материалуудыг цаг тухайд нь бичгээр өгч, манай тавьсан асуудлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтантай  очиж уулзаж, шаардаж байсан боловч ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, түүний Хуулийн хэлтэс нь  “судалж байна”, “гэрээний төслийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаасаа авч амжихгүй байна”, “хувийн гачигдал зовлонтой байна”, “Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлагдсны дараа гэрээ байгуулья” гэсэн тайлбартайгаар Төрийн захиргаа, удирдлагын  хэлтсийн  Хуулийн тасгийн ажилтны ширээн дээр хэвтсээр  2017 оныг дуусгасан.


    2-р зорилтын хүрээнд:  МУЗГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд хийгдэх ажлын ерөнхий төлөвлөгөө, шаардагдах зардлын төсвийн төслийг боловсруулан ЗДТГ-ын холбогдох хэлтсүүдэд танилцуулан, дахин боловсруулж 2016-09-25-нд ЗДТГ-т /Төлөвлөлт,  гүйцэтгэлийн хяналтын хэлтэст/ хүргүүлэн, нэмэлт тайлбар, материалуудыг   хугацаанд нь өгч байсан боловч мөн л тухайн ондоо шийдвэрлэгдэлгүй хүлээгдсээр он дууссан.
           2017 он гармагц ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэст хандаж,  төлөвлөгөө төсөл маань ИТХ-д  хүргэгдэх болж байгаа эсэхийг лавлахад “...танай бичгийг 2016 оны эцсээр хаагаад  /ийм шалтгаанаар  хаалаа гэдгээ бидэнд хариу мэдэгдээгүй учир шийдвэрлэгдэх шатандаа байгаа гэсэн ойлголттой байсан, Засаг даргын шуурхай дээр хугацаа хэтэрсэн бичгийн тухай мэдээлэлд манай бичиг дурьдагдаж байгаагүй.../ архивт өгсөн,  хүсэлтээ дахиад бичгээр өгөх  тухай тус хэлтсийн дарга зөвлөсөн.
          Энэ зөвлөмжийн дагуу Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх 3 жилийн төлөвлөгөөний төсөл, шаардагдах зардлын төсвийн төслийг дахин боловсруулаад 2017-4-19-ний өдрийн 05 тоот бичгийн хавсралт хэлбэрээр дүүргийн Засаг даргын нэр дээр дахин хүргүүлж, энэ асуудлыг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст  шийдвэрлүүлэхээр шилжүүлсэнд,  одоо л шуурхай шийдвэрлэгдэх байх хэмээн найдаж, Үндэсний хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлийг байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүргүүлж, тус салбар зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй,  дарга нь Засаг даргын орлогч Б.Оргил,  нарийн бичгийн дарга нь Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажилтан Т.Баярмаа,  нэр бүхий 5 гишүүн тус тус томилогдож, тусгай төлөвлөгөө гарган ажиллах заалт бүхий захирамж гаргуулсан.
             Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар 2016-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг нийгэмлэгээс урьд онд боловсруулан ЗДТГ-т хүргүүлж, он дамжаад шийдэгдэхгүй байгаа учир уг төлөвлөгөөг  энэхүү салбар зөвлөлийнхөө хурлаар хэлэлцүүлж батлуулаад ажиллах саналыг зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Баярмаад амаар тавьж байсан боловч зөвлөлийн хуралд хэлэлцэгдээгүй.
            Төсөл маань шийдвэрлэгдэлгүй сунжирч байгаа, ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барих болж байгаа эсэх талаар мөн л ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс,  ажилтан  Т.Баярмаагаас  утсаар болон амаар үе үе лавлаж байсан  бөгөөд 10-р сарын дундуур  ажилтан Т.Баярмаатай уулзаж, нөхцөл байдал шахуу болж, бичиг шийдвэрлэх хугацаа дэндүү удааширч байгааг мэдэгдэхэд: Т.Баярмаа уг төслийг  хавтаст хэрэг дотроосоо хэсэг хугацаанд эрж олоод, 3 хоногийн дараа дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд, ИТХ-д өргөн бариулна гэсэн хариу өгч, Засаг даргын зөвлөлийн хуралтай өдөр ХЭАХН-ийн дарга биеэр байлцах шаадлагатай гэж  ЗДТГ дээр дуудан ирүүлж, хүлээлгэж байсан боловч, Засаг даргын Зөвлөлийн хуралд Таныг байлцуулах шаардлагагүй болсон,...танай энэ төлөвлөгөөний төслийн ажлын ихэнх нь ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамааралтай учир энэ хэлтсийн даргатай уулзаж, хамтарч хийх ажлаа тохиролцоод, холбогдох зардлыг 2018 оны төсөвт суулгуулах шийдвэр гарсан” гэдэг хариуг Т.Баярмаагаас авсан.
            Дүүргийн Засаг даргын зөвлөлийн ямар гишүүн нь,  МУЗГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажил зөвхөн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хамааргдах ажил гэсэн ойлголтыг Засаг даргын зөвлөлийн хуралд өгч,  дүүргийн ХЭАХН-ийн тайлбар, оролцооны боломжийг хангахгүйгээр явцуу шийдвэр гаргуулсаныг мэдэж, залруулахыг хичээсэн боловч тийм боломж олгоогүй.
            Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгагдсан ажлуудад дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс 31,2 %-иар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс 29,1 %-иар, Тохижолт, нийтийн аж ахуйн хэлтэс 25,0%-иар, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс 10,4 %-иар, Санхүү, төрийн сангийн хэлтэс 4,2 %-иар тус тус хамрагдаж нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар төлөвлөгдсөн,  хэлтсүүдийн иж бүрэн хамааралтай төсөл байсан.
           Гэвч Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан  зөвлөмжийн  дагуу,ы ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргатай уулзах зорилгоор нилээн хөөцөлдөж,  эцэст нь утсаар ярьж,  хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцохыг хүсэхэд: “...Та надтай уулзаад нэмэргүй байх аа  \ хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөөр яригдаж байгааг сүүлд нь мэдсэн\ ... шууд Засаг даргатай уулзаад асуудлаа шийдүүлээчээ...” гэсэн хариу авч, мухардалд орсоор 2017 оныг дуусгасан.
             Энэ хугацаанд ЗДТГ-тай хамтран ажиллахаар явуулсан гэрээний төслийг оны эхэнд хүлээн авсан, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Хуулийн тасаг/-ийн дарга ажилтнуудтай байнга уулзаж, шаардсан тайлбар материалыг албажуулан тухай бүрд нь хүргүүлж гэрээгээ хурдан байгуулахыг хүсч байсан боловч Хуулийн тасгийн даргатай уулзахад: “...танайх урьд жилүүдэд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй гэрээ хийгээд ажлаа зохицуулаад яваад байсан юм биш үү,  тэр хэлтсийн хэрэгжүүлэх нийтлэг ажил  г.м-ээр...” гээд тодорхой асуудлаар энэ ажлын төлөө дотночилон ярих сонирхолгүй байгаа нь бидэнд мэдрэгдсэн.
              Дүүргийн ЗДТГ-ын төрийн байгууллагын зарим ажилтан, удирдах хүмүүс,  \2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр, улс төр-эрх мэдэлтнүүдийн шууд захиалгаар, ЗДТГ-ын мэргэшсэн, туршлагажсан ажлын байрыг саармагжуулж,  нийгмийн сүлжээний хэллэгээр бол “цүнх баригчиддаа”  тохируулж,  ажил үүрэг нь давхардсан, ачаалал багатай нэмэлт шинэ хэлтэс, шинэ ажлын байруудаар ЗДТГ-т нэр заагдан орж ирсэн зарим төрийн албан хаагчдад,  дүүргийн Засаг даргын уламжилалт нэг бодлого, нэг зорилгод нийцэж ажиллах чадамжгүй байсан дутагдал, мөн тэрхүү нүсэр ажлын аппарат  2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ЗДТГ-ын орон тоо бүтцэд дахин давтагдсан нь харамсалтай\   дүүргийнхээ төр, захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас тавьсан асуудалд хойрго хандаж, янз бүрийн баримт материал давхардуулан шаардаж,  хугацааг сунжруулах,  судалж,  хичээж ажиллаж байгаа мэтээр хариу өгөн  жил дуустал хүлээлгэн,  эцэст нь бичгийг чинь хаасан, тэр байгууллагатайгаа хамтар, энэ ажлын төсөв чинь хаанаас гарах гээд байгаа юм, манай хэлтсийн төсөвт дарамтгүй биз дээ гэх мэтээр  Сонгинохайрхан дүүргийн төр, захиргааны байгууллагатай хамтарч ажиллах  хуулийн заалттай, 1998-2012 оныг дуусталх хугацаанд улс, нийслэлийн хэмжээнд үлгэр жишээ  хамтарч ажиллаж ирсэн  уламжлалтай,  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс тавьсан асуудлууд болон хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлэх иж бүрэн нэг бодлого, нэг зорилтын төлөө биш, зөвхөн тухайн хэлтсийн  батлагдсан төлөвлөгөө төсвийн хүрээнд,  эсвэл  илүү ажил хийчэхгүй амар байдлаар ажиллах сонирхолтой хүмүүс байгаа юм шиг ажиглагдаж байлаа.
            Дүүргийн ЗДТГ-т гаднаас шинээр томилогдож орсон хэлтсийн дарга нар төрийн  иймэрхүү  ажилд дадлага дутагдснаас гадна зарим хэлтсийн дарга нь удаан жил ажилласан доод тушаалын ажилтнууддаа  “өөнтөглүүлэх”  хэлбэр ч  харагдсан нь  ЗДТГ-ын ажилтнуудын аппаратын дотоод хяналт алдагдаж,  шуурхай байдал сулрахад хүргэжээ.
           Ийнхүү МУЗГ-ын  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн ЗДТГ-ын нэр заагдсан хүмүүстэй уулзах,  хүлээх,  эцэст нь бие биедээ дамжуулсан хариултуудыг авсаар 2017 оныг дуусгасан.
    3-р зорилтын хүрээнд:  Дүүргийн ХЭАХН-ийн 2005 оноос хойшхи ирсэн, явсан албан бичгүүд, бичгээр ирсэн гомдлуудыг он, оноор нь багцлан, он тус бүрд нь архивын нэгжийн дотоод товъёогны гар нооргуудыг бэлэн болгосон бөгөөд цаашид оны нэгж баримт бүрт он, цагийн сайтар цэгцлэлт хийгээд, хуудасны дугаар өгч жагсаалтын ноорогтой дахин тулган, компьютерт товъёогийг шивүүлэх, архивын нэгж үүсгэж хавтаслаж, үдэх ажлууд хийгднэ.
    4-р зорилтын хүрээнд:  Дүүргийн ХЭАХН-ээс тайлант хугацаанд дараах ажлуудыг хийсэн.
4.1.  Зохион байгуулалтын талаар:
            Дүүргийн ХЭАХН-ээс 2016 онд хйисэн ажлын дэлгэрэнгүй тайланг бэлтгэж дуусган МХЭАХН-үүдийн Үндэсний холбоо, НХЭАХ нийгэмлэг, дүүргийн Засаг дарга зэрэг удирдах дээд байгууллагуудад хүргүүлж танилцуулсан.
            ХЭАХН-ээс “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засаг даргатай байгуулах хамтын гэрээ, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар 2017-2020 оны ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын чанартай бичиг баримтуудыг боловсруулан дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын нэр дээр хүргүүлж, шаардсан нэмэлт материалуудыг цаг тухайд нь бэлтгэн өгч, шийдвэр гаргуулахын төлөө он дуустал хөөцөлдөж хүлээсэнг дээр дурьдсан.
           Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн “Хэрэглэгчдэд ээлтэй цахим ертөнцийг цогцлооё” уриалгыг дэмжих ажлын саналуудыг дүүргийн ЗДТГ, улс, нийслэлийн ХЭАХН-үүдэд тавьж, олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан,  дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга,  ХЭАХН-ийн хамтарсан хулдаасан мэндчилгээг А3 форматаар 5% хэвлүүлж, МХЭАХН-ийн Үндэсний холбоо, НХЭАХ нийгэмлэг,  дүүргийн ЗДТГ,  ХЭАХН-ийн оффист  тус тус байрлуулан дээрх уриалгыг нийтэд сурталчилав.
            Нийгэмлэгийн албан хэргийн хөтлөлтийг зохих журмын дагуу хөтөлж ирсэн бөгөөд 16 байгууллагаас 56 хуудас бичиг, 9 хэрэглэгчээс 27 хуудас санал гомдол бичгээр, утсаар 31 хүний санал гомдол тус тус хүлээн авч, бусад 18 байгууллагад 172 хуудас бичиг баримтыг боловсруулан явуулсан.
           Тайлант оны бичиг хэргийн эргэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад ирсэн бичгийн тоо 45%-иар, явсан бичгийн тоо 28%-иар, бичгээр ирсэн гомдлын тоо 27%-иар тус тус өсч, манай нийгэмлэгийн бичиг эргэлтийн  хэмжээ нэмэгдсэн байна.
4.2.  Хэрэглэгчдийн санал гомдол шийдвэрлэлт, хяналт тандалтын талаар:
           Хэрэглэгчдээс утсаар болон бичгээр ирүүлсэн гомдлын тоо өнгөрсөн оныхоос 25%-иар буурсан нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлын тухай сурталчилгаа мэдээлэл, дүүргийн иргэд, хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээ нь сайжирч байгаатай холбон дүгнэж болох юм.  
          Хэрэглэгчийн гомдол болон нийгэмлэгийн тандалтаар ажиглагдсан зөрчил бүхий байгууллагуудад хамтарсан үзлэг, шалгалт хийх саналыг ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга бөгөөд  ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага төлөөлсөн улсын байцаагч Д.Ихбаярт санал тавьсан боловч, байцаагчийн үнэмлэхнээс өөр үзүүлэх, ашиглах тэмдэг, бланк хуудас байхгүй гээд татгалзаж, нийтийн эзэмшлийн зам, талбайд тавигдсан зөөврийн устай ТҮЦ, павльонуудад халуун хоол, бууз, хуушуур хийж байгааг хамтарч шалгах саналыг дүүргийн Мал эмнэлэг  \Буянт хөхий ХХК\-д тавьсан боловч,  байцаагчаа явуулна гэсээр тухайн онд хэрэгжээгүй.
         Тайлант онд хэрэглэгчдээс бичгээр болон утсаар 40 гаруй санал гомдол хүлээж авсны 42%-ийг нь зөвлөн туслах үйлчилгээгээр, 58%-ийг нь гомдол үүсгэсэн газар дээр нь очиж шалган шүүхийн өмнөх шатанд тус тус шийдвэрлүүлж, 6 хэрэглэгчийн 1 сая гаруй  төгрөгийн хохирлыг барагдуулсан.
          Энэ онд нийгэмлэгт ирсэн санал, гомдлуудыг 19 өнгөөр нь судалж үзэхэд: бичгээр ирсэн гомдлын 33,3% нь байрны халаалт муу, хэрэглээний халуун хүйтэн усны тасалдал гарч байгаа тухай, 22,2% нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудын талаар, гутал засварын газрын үйлчилгээний доголдол, орон сууцны дээврийн засвар чанаргүй хийгдсэн зэрэг асуудлаар тус бүр 11,1% нь, кабелийн телевизийн чанарын талаар 12,9%, худалдагчийн үйлчилгээний зан харьцаа, сууц өмчлөгчдийн холбооны ажлын талаар тус бүр  9,6%, эрчим хүчний үйлчилгээний байгууллагын ажил, төлбөр тооцооны талаар 6,5% нь тус тус гомдоллосон байна.
           Үүнийг  2016 оны байдалтай харьцуулахад худалдаа үйлчилгээний ажилтнуудын зан харьцааны тухай гомдол 22,0%-иар,  ус цахилгааны төлбөр бичилтийн маргааны гомдол 17%-иар тус тус буурч,  интернет үйлчилгээ, кабелийн телевизийн үйлчилгээний гомдол 3,0%-иар өссөн үзүүлэлт харагдаж байна.
          Хэрэглэгчдээс ирүүлсэн санал гомдлын дагуу 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад очиж ажилласны зэрэгцээ дүүргийн ХЭАХН-ийн  Удирдах зөвлөлийн гишүүд,  хороод дахь хэрэглэгчийн эрхийг хамгаалах сайн дурын бүлгийн ахлагч, идэвхтнүүд өөрсдийн байгаа орчиндоо Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тандан хянаж, илэрсэн ноцтой зөрчлийн талаар холбогдох байгууллагуудад нь утсаар болон албан бичгээр мэдэгдэж зөрчлийг арилгуулах уламжлалт ажлыг үргэлжлүүлэн хийсэн.
           Тандалтаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх хувийг дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, тохижилт, үерийн далан, гуу жалганы хог шаврын цэвэрлэгээний тухай, ил задгай талбай, зөөврийн устай газруудад халуун хоол, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчлүүд эзэлж байна.
         Тухайлбал, “Тэсо трейд” ХХК, Сүүний үйлдвэрийн арын үерийн далан дахь лаг шавар цэвэрлэлгүй 8 жил шахам болж  0,3-0,8м  хүртэл зузаарч хогийн ургамалдаа баригдсан байгаа,  дүүргийн ЗДТГ-ын зүүн талаар, ҮЭ-ийн гудамж дагуу орж ирсэн үерийн ус зайлуулах суваг, түүний орчинд ахуйн хог хаягдал хуримтлагддаг, ҮЭ-ийн гудамж дахь автобусны буудлаас ЗДТГ хүртэл явах иргэдэд зориулан сайжруулсан цардмал зам дахь сувган дээгүүр тавьсан гүүрний хашлага төмөр эвдэрч, зарим нь алга болсноос хүн унаж, бэртэх аюултай болсон, Толгойтын зүүн салаан дахь дотоодын цэргийн 05-р ангийн зуслан байрлах амны ой мод дахин хулгайлагдаж байгаа эсэхэд шалгалт хийх зэрэг асуудлуудыг  ЗДТГ, холбогдох хэлтсийн удирдлагуудад амаар, бичгээр мэдэгдсэн боловч тухайн онд арга хэмжээ авагдаагүй.
          Мөн зарим  сууц өмчлөгчдийн холбоодын ажил, гэр хороолол дунд ШТС баригдаж байгаа тухай, эрчим хүчний үйлчилгээ, халаалтын доголдол, нийтийн хоолны газрын ариун цэврийн асуудлаар ирсэн гомдлуудын дагуу шалгасан дүгнэлт, саналуудыг ШӨХТ газар, ОСНАА –н үйлчилгээний төвүүд зэрэг 8 газарт бичгээр хүргүүлж, холбогдох арга хэмжээг авахуулсан.  Эдгээр газруудад явуулсан бичгийн хуулбаруудыг дүүргийн Засаг дарга,  бусад хэлтсүүдэд хүргүүлж мэдээллээр хангасан.
4.3.  Бусад ажлын талаар:  
           Дүүргийн ХЭАХН-ээс улс, нийслэл, дүүргийн хэмжээнд зохиогдож байгаа олон нийтийг хамарсан хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон.  Тухайлбал, ШӨХТГ, Европын холбооны төслийн байгууллагатай хамтран зохион байгуулсан ”Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг боловсронгуй болгох судалгааны ажил”-ын хамтарсан сургалт, МУЗГ-аас зохион байгуулсан “Хэрэглэгч-2017” уулзалт зөвлөгөөн, олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Сүхбаатарын талбайд зохион байгуулсан  “Хэрэглэгчийн төлөө” нээлттэй өдөрлөг, нийслэлийн  ХЭАХН-ээс зохион байгуулсан нийтийн тээврийн үйлчилгээ, цахим холбоо, харилцааны үйлчилгээ зэрэг хяналтын ажлуудад идэвхтэй оролцож, дүүргийн төр, захиргаа, ХЭАХН-ээс зохион байгуулж буй  ажлыг сурталчилах, сурталчилгааны материал тараах зэргээр идэвхитэй ажиллаж, холбогдох илтгэх хуудас, танилцуулгуудыг цаг тухайд нь хүргүүлсэн.
          Тайлант онд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн зүгээс ХЭАХН-ийг ажлын байраар хангах асуудалд онцгой анхаарч, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтсүүдийн нэгдсэн оффист тусгай өрөө хуваарилан өгч, түрээсийн асуудлыг бүрэн хариуцаж ирсэн нь манай нийгэмлэгийн ажлыг хэвийн, тасралтгүй явуулах үндсэн нөхцлийг  хангаж өгсөн.
           Манай нийгэмлэгийн ажлын шинэ байр, өдөр тутмын үйл ажиллагаа, дотоод ажлын зохион байгуулалтын байдалтай нийслэлийн 6 дүүрэг,  хөдөө орон нутгийн 10 аймгийн ХЭАХН-ийн дарга нар ирж танилцан, харилцан ажлаа зөвлөлдөж туршлагаа хуваалцаад өндөр сэтгэгдэлтэй буцацгаасан.  
           Нийгэмлэгийн үйл ажиллагаа, болон хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон сургалт, үзлэг шалгалт, нийтийг хамарсан арга хэмжээнд шаардагдах зардлын дэмжлэгийг дүүргийн ЗДТГ-аас тухайн онд авч чадаагүй ч нийгэмлэгийн даргын зүгээс санхүүжилтийг дааж, бичиг хэргийн зардалд 97160 төгрөг, сургалт-сурталчилгааны ажилд 64500 төгрөг, холбоо-шатахууны зардалд 465000 төгрөг, бусад арга хэмжээнд 30000 төгрөг зарцуулан, дотоод зохион байгуулалтын ажлаа хэвийн явуулсан.

Pin It