• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

"ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭ" СОНИНЫ ШИНЭ ДУГААР ГАРЛАА

Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Хэрэглэгчийн мэдээ” сонины 2019 оны 2 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийн тухай, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Нийслэлийн орон тооны бус салбар зөвлөлийн ажлын явцаас, ШӨХТГ-аас ирүүлсэн “Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцлоо” гэсэн цуврал мэдээллүүд нийтлэгдлээ.

Мөн түүнчлэн “Мөнгөн самнаа” ХХК-ний ерөнхий захирал Г.Ганбаяртай хийсэн “Мөнгөн эдлэлийн орц, хийц, ханшийг үнэлж сурах хэрэгтэй” ярилцлага, “Шувуутайн гол” ХХК-ний захирал С.Сундуйтай хийсэн “Хүмүүс хоол амтлагчаас эрч, хүч, эрдэс бодисоо авч байдаг” ярилцлага энэ дугаарт нийтлэгджээ.

Pin It