• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

МАНЖУУР ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

МАНЖУУР ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Нийслэл Улаанбаатар хотын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгчид БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Манжуур хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдлагуудтай 2019 оны зургадугаар сарын 21-ний өдөр уулзлаа.

Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах тухай санал солилцож, хоёр талын удирдлагууд улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж улам бүр хөгжиж байгаа өнөөгийн байдал, Манжуур, Улаанбаатар хотуудын иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ярилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ онцлон тэмдэглэв.

Тус уулзалтанд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Манжуур хотын Үйлдвэр худалдааны хяналтын, зах зээлийн удирдлагын товчооны, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга, Манжуур хотын гадаад харилцааны тасгийн дарга Сайнаа болон Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга, Шинжилгээ, судалгаа, сургалт, хэрэглэгч төвийн тэргүүн С.Буянхишиг, Төсөл хөтөлбөр, санхүү хариуцсан мэргэжилтэн Д.Осормаа, Сонгино хайрхан дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Ш.Ишжамц, Чингэлтэй дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Б.Ганчимэг нар оролцож найрсаг, харилцан ойлголцлын хүрээнд явагдлаа.

 

 

 
Pin It