• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА

НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧИД ЭЭ!

Та бүхэнд Тулгар Төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын Хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний баяр наадмын мэндийг дэвшүүлж НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ-ээс дараахь сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

1. Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчигдсөн, үйлдвэрийн бус аргаар боловсруулсан гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаагүй, ил задгай талбайд гар дээрээс борлуулж байгаа бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх

2. Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах. Үүнд: 
Бага насны хүүхдийг наранд цохиулах, нарших, хоолны хордлого, гол усны болон зам тээврийн осол гэмтэл, золгүй явдал, төөрөхөөс урьдчилан сэргийлж хараа хяналтгүй явуулахгүй байх

3. Гал, усны аюул, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байх

4. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байж гэмт халдлагаас өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны хүмүүс, найз нөхдөө урьдчилан сэргийлж сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧИД ЭЭ!


ТА БҮХЭН ТАВТАЙ САЙХАН НААДААРАЙ

 

Pin It