• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

       1960 оноос Хэрэглэгчийн жижиг группүүд нэгдсэнээр Лондонд төвтэй Олон улсын Хэрэглэгчийн эрхийн байгууллага (CI)-ын үндэс тавигдсан гэж үздэг.

       Олон улсын Хэрэглэгчийн байгууллагын зорилго нь:

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг олон улсын түвшинд зохион байгуулах
  • Гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах

      Олон улсын Хэрэглэгчийн байгууллага нь бүсийн зөвлөл болон програм гэсэн 5 байгууллагатай. Үүнд:

  • Ази Номхон далайн
  • Латин Америк, Карибын тэнгисийн
  • Африкийн бүсийн зөвлөл
  • Номхон Далайн өмнөд хэсгийн програм
  • Баруун болон Төв Африкийн програм гэсэн бүтэцтэй.

       Монгол улс, Ази, Номхон далайн бүсийн байгууллагын Зөвлөлийн гишүүн, 1992 онд НҮБ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг зөвшөөрч нэгдсэнээ Засгийн газар зарласан юм. Ингэснээр хэрэглэгчийн эрхийн бодлого төрийн бодлого болж хэрэгжиж байна.

            Анх 1962 оны 03 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Конгресс-ийн хуралд Ерөнхийлөгч Ж.Кеннеди Хэрэглэгчийн эрхийн 4 үндсэн зарчим батлуулжээ.

Үүнд:

  • Аюулгүй байдал
  • Санал бодлоо илэрхийлэх
  • Мэдээллээр хангагдах
  • Бараа бүтээгдэхүүнийг сонгох

      1983 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Олон улсын Хэрэглэгчийн эрхийн өдөр болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд жил бүр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эмзэг нэг сэдвийг сонгон тэмдэглэж байна.

      1985 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей Ж.Кеннедийн зарчмыг Хэрэглэгчийн үндсэн 8 эрх болгон Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим болгон тунхагласан юм.

      2020 онд “Тогтвортой хэрэглээ” сэдвийн дор жилийн ажил зохион байгуулна.

      Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан бол, Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГазар 2020 оны “Хариуцлагатай хэрэглээ, Хэрэглэгчийн эрх - 2020” , нийслэл Улаанбаатар хот “Нэг хот-нэг стандарт” зорилтын жил болгон зарласан билээ.

      Олон улсын Хэрэглэгчийн өдрийг жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдөр улсын орон даяар 37 дахь жилдээ тэмдэглэж байна.

      НХЭАХНийгэмлэг өдөрлөг зохион байгуулах аж ахуй нэгж, компанитай хамтран Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр иргэд хэрэглэгчдэд үйлчлэх, иргэд хэрэглэгчдээс санал гомдол, хүсэлтийг түргэн шуурхай барагдуулах, хэрэглэгчдийн хэрэглээний соёл, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн уламжлалтай билээ.

      Энэ жилийг дэлхий нийтэд тархаад буй короно вирусын дэгдэлт, онцгой нөхцөл байдалтай уялдуулж төрөөс гаргасан шийдвэрийг мөрдөж цахимаар тэмдэглэнэ.

            Та бүхэндээ Олон улсын Хэрэглэгчийн эрхийн баярын мэндийг дэвшүүлье.

 

Ажлын албаны дарга С. Баянхишиг

 

Pin It