• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ

Нийслэлийн хэрэглэгчийн нийгэмлэг Covid-19-ийн цар тахалтай холбогдуулан НЗДТГ-ийн дарга Р.Батрагчаагийн нэр дээр дараах санал хүсэлтийг албан тоот бичгээр хүргүүлэв.

  1. Нийслэлийн ИТХ-д Нийслэлийн засаг даргын өргөн барих хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны дэд хөтөлбөр 2020-2024 оныг тамгын газрын ажлын хэсгээр хэлэлцүүлж, санал дүгнэлт гаргуулах ажлыг түргэвчлэх.
  2. Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, өдөрт хязгаарлалт тогтоон 7 хоногт 2-3 өдөр болгох.
  3. Худалдаалах цагийг одоо мөрдөж байгаа цагаас 2 цагаар багасгаж, дэлгүүр,төвүүдэд 18 цаг, бар ресторанд 20 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох.
  1. Орон гэргүй тэнэмэл хүмүүсийг хяналт хамгаалалтад авч амны хаалт, ариутгалын бодис тараах, халдвар тархинаас сэргийлэх.

Ажлын алба

 

 

Pin It