• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

“Е” КОД ГЭЖ ЮУ ВЭ? ХҮНСНИЙ НЭМЭЛТ БОДИС АЮУЛТАЙ ЮУ ҮГҮЙ ЮУ?

 Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг Е код болон тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилдаг.

  • Е100–E199 – будагч бодис (colours)
  • Е200–E299 – нөөшлөгч бодис (preservatives)
  • Е300–E399 – үл исэлдүүлэгч бодис (antioxidants and acidity regulators)
  • Е400–E499 – тогтворжуулагч бодис (thickeners, stabilisers, emulsifiers)
  • Е450 дээш – тос
  • Е500–E599– хүчлийг саармагжуулах бодис (acidity regulators, anti-caking agents)
  • Е600–E699– амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис (flavor enhancer)
  • Е700–E799– нөөц индекс (antibiotics)
  • Е900–E999– үл хөөсрүүлэгч бодис (glazing agents, gases and sweeteners)
  • Е1000–E1599– өнгөлөгч агент (additional additives)

Ихэнх хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөө үүсэх тохиолдол цөөнгүй гарч байна.

ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:

  • Сэжигтэй – Е104, E122, E141, E150, E171, E173, E241, E477
  • Аюултай – Е102, E110, E120, E127, E129, E155, E180, E201, E220, E222-E224, E228, E233, E242, E270, E400-405, E501-E503, E620, E636, E637
  • Маш аюултай – Е123, E510, E513, E527
  • Хориотой – Е103, E105, E111, E121, E125, E126, E130, E152
  • Хавдар үүсгэх – Е131, E142, E153, E210-216, E219, E249, E252, E280-283, E330, E954
  • Тууралт өгөх – Е312, E339-341, E343, E450-454, E461-E463, E465, E466, E907
  • Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх – Е154, E626-635

Хүнсний нэмэлт бодисын Е тэмдэглэгээг мэдсэнээр та эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

 

 

Pin It