• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Увс аймагт ажиллаа

Нэг. Увс аймгийн ЗДТГ-ын зохион байгуулсан “Нэгэн дээвэр дор” форумд оролцов

Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс эрхлэн  Хэрэглэгчийн жилийн  нээлтэд зориулсан Хэрэглэгчийн форумд Нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо 2016 оны 04 сарын 08-10-ны өдрүүдэд оролцов. Форумд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг хэрэгжүүлэх нь хэрэглэгчийн үүрэг” илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Баруунаас: Батмөнх /Хуулийн хэлтсийн дарга/, Г.Ууганбаяр /СХЗХэлтсийн дарга/, С.Тойвгоо /Гүйцэтгэх захирал/, Н.Ганболд /Хөгжлийн хэлтсийн дарга/, Арын эгнээд: - /СХЗХ-ийн хамт олон/

НХЭАХН-ийн Гүйцэтгэх захирал С.Тойвгоо “ХЭАХ тухай хуулийг хэрэгжүүлэх нь” илтгэл тавьж, хэлэлцүүлэв. /2016.04.08-09/

Форумд оролцогчид /2016.04.08-09/

Форум оролцогчид хуралдааны хэлэлцүүлэгийн үеэр /2016.04.08-09/

 

Хоёр: Магадлах аудит хийв

Гүйцэтгэх захирал С.Тойвгоо Стандарт хэмжил зүйн газрын Үндэсний зөвлөлийн гишүүн, СХЗГ-ын Баталгаажуулалтын газрын зөвлөлийн  гишүүний хувьд Увс аймаг дахь НИК-ийн шатахуун түгээх станцуудад нэвтрүүлж байгаа чанарын удирдлагын тогтолцооны ISO9001-2010 стандартын хэрэгжилтэнд магадлах аудитыг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ажилтнуудтай хамтран хийв. Аудитын үзлэг шалгалтанд стандарт нэвтрүүлж байгаа 2 ШТС-аас гадна шинээр байгуулсан 1 ШТС-ын агуулахын байдалтай танилцсан байна.

Магадлах аудитын нээлт /хаалтын/ хурал /2016.04.10-12/

Тогтолцооны мэдээллийн самбар /2016.04.10/

НИК-ийн ШТС-ын байдал /2016.04.10-12/

Аудитын үзлэг шалгалт хийж байгаа нь /2016.04.10-12/

Pin It