• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Олон улсын хэрэглэгчийг хамгаалах өдрийг тэмдэглэх нэгдсэн арга хэмжээ

МОНГОЛ ОРОНД ХЭРЭГЛЭГЧИЙН ХӨДӨЛГӨӨН ҮҮСЧ ХӨГЖИСНИЙ 25 ЖИЛИЙН ОЙ, “ХЭРЭГЛЭГЧ-2016” ЖИЛ, ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р хуралдаан \2015 он\-аас, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, улс орноо хөгжүүлэх ажлыг хэрэглэгчид рүү чиглэсэн бодлого зохицуулалтаар 10 жилийн төлөвлөгөө гарган ажиллах талаар дэлхийн улсуудад зөвлөсний дагуу, Монгол улсын Шадар сайдын санаачлагаар, 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгох шийдвэрийг гарган, “Нэгэн дээвэр дор-2016” уриан дор нээлтийн арга хэмжээг 1-р сарын 29 ний өдөр Төрийн ордонд зохион байгуулж, Шадар сайдын харьяа агентлаг газрууд, аймаг, нийслэл, дүүргүүдийн ХЭАХ нийгэмлэгүүд оролцов.

 

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас, дэлхийн хэрэглэгчийн өдрийг тохиолдуулан гаргасан уриалгыг хэрэгжүүлэх, Монгол оронд хэрэглэгчийн хөдөлгөөн үүсч хөгжисний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг боловсронгуй болгох, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг нь хэрэглэгчийн жилийн үндсэн ажлууд юм.

“Хэрэглэгчийн жил-2016” сэдэвт жилийн аяны нээлтийг, “Хэрэглэгчийн хөгжил” уриан дор, ШӨХТГазар, МХЭАХН-үүдийн Үндэсний холбооноос 3-р сарын 15 ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулж, МУЗГ-ын зарим агентлаг, газрууд, аймаг, нийслэл, дүүргүүдийн ХЭАХ нийгэмлэгүүд оролцож, нийслэлийн иргэдэд ажлаа сурталчилав. Мөн улс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй чанарт богино хугацаанд лабораторийн шинжилгээ хийх боломж бүхий явуулын автолаборатори, сурталчилгааны материалууд, хуурамч болон чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн сэрэмжлүүлэх үзэсгэлэн гаргаж, нийслэлийн ЭМГ-аас иргэдэд эмнэлэгийн анхан шатны зөвлөлгөө, тусламжийг үзүүлж, нийслэлийн Онцгой байдлын газар болзошгүй аюулын үед ашиглах орчин үеийн багаж, хувцас хэрэглэл, машин техникээ дэлгэн үзүүлсэн нь олны таашаалд нийцсэн.

Олон улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Монгол оронд Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулсан баярын хурал, урлагийн тоглолт, хүлээн авалтын арга хэмжээг УИХ-ын гишүүн, Шадар сайд, МХЭАХН-үүдийн Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нээж, энэ ажиллагаанд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагууд, аймаг, хот, нийслэл, дүүргүүдийн ХЭАХ нийгэмлэгийн ахмад болон залуу халаа ажилтнууд оролцсон.

 

Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, МХЭАХН-үүдийн Үндэсний холбооны хүндэт ерөнхийлөгч асан Ш.Цэндбаярын нэрэмжит шагналыг, түүний хүү Ц.Амарбаяр санаачлан жил бүр 1 хүнийг алдаршуулан шагнаж байх болсноо мэдэгдэж, Хөвсгөл аймгийн ХЭАХН-ийн дарга Цэцгээд №1 тоот үнэмлэх бүхий алдрын цом, алд цагаан хадгийн хамтаар гардууллаа.

Хэрэглэгчийн хөдөлгөөний 25 жилийн ойн баярыг тохиолдуулан МУЗГ-ын харъяа агентлаг, газруудын шагналаар олон арван хүн шагнагдсаны дотор, МХЭАХН-үүдийн Үндэсний холбооны ерөнхийлөгч асан Ц.Батбаяр, СХД-ийн ХЭАХН-ийн дарга Ш.Ишжамц нарын хүмүүсийг “Улсын хяналтын тэргүүний ажилтан” цол, хүндэт тэмдгээр шагнагдсаныг Шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нар гардуулав.

Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж, хэрэглэгчийн үндсэн 8 эрхийг бүрэн хангуулахын төлөө 25 жилийн турш хамтран ажиллаж ирсэн улс, нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, ХЭАХ нийгэмлэгийн ажилтнууд, идэвхтэн сонгуультан нартаа ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АЖЛЫН АЛБА

Pin It