"Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа

Хэвлэх

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны  өдөр байгууллаа.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад "Санамж бичиг"-ийн зорилго оршино.