• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Антибиотикийн зохисгүй хэрэглээ нээлттэй хэлэлцүүлэгт оролцов

МҮОНТелевизийн зохион байгуулсан Антибиотикийн зохисгүй хэрэглээ нээлттэй хэлэлцүүлэгт Гүйцэтгэх захирал С.Тойвгоо оролцлоо. Хэлэлцүүлгийн явцад антибиотикийн зохисгүй хэрэглээг төлөвшүүлэхэд:
Эмнэлгийн байгууллагууд хуулийн заалтыг ягштал мөрдөж хэрэгжүүлэх
Эмийн сангууд зөвхөн жороор хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх
Хэрэглэгчийн хувьд зохистой хэрэглээнд суралцаж Өөрөө өөрсдийгөө хамгаалах нь чухал гэсэн бодлогын чанартай саналыг илэрхийлэв.

Иргэд, хэрэглэгчид маань эмчийн заавраар эм хэрэглэдэг болох мөн эмийн санг эмчийн бичиж өгсөн жорын дагуу эм олгож, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх нэн чухал байна. Эм гэдэг зүйлийг хоол унд шигээ замбараагүй, эмчийн зааваргүй хэрэглэж болохгүй, таны эрүүл байхын үндэс эм биш гэдгийг ойлгох нь хэрэгтэй юм. Цаашдаа эмийн зохисгүй хэрэглээнээс болж эрүүл мэндэд болон бие эрхтэнд гаж нөлөө үүсч болно.

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр

Pin It