• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТОДОРЛОО

НМХГ-аас “Хэрэглэгчдэд Ээлтэй хүнс шалгаруулах” арга хэмжээг 3 дахь удаа зохион байгууллахад хамтран оролцож байна. Болзолт уралдааныг хүнсний боловсруулах үйлдвэрлэлд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих бүхий л үе шатанд эрүүл ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцлийг бүрдүүлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, иргэнийг шалгаруулах зорилгоор зарласан байна.

 

Хүнсний 7 чиглэлийн дараах 15 үйлдвэрлэгчид салбартаа тэргүүлэн “Ээлтэй хүнс” үйлдвэрлэгчээр тодорч, батламж цомын эзэд боллоо.
1. Сүү Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээр
“Сүү” ХХК-ийн Сүү, Сүүн бүтээгдэхүүний үйлдвэр
“Витафит импекс Сүүний үйлдвэр”
2. Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр
“Мах маркет”
“Хос гарьд”
3. Гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээр
“Талх чихэр” ХХК
“Өгөөж чихэр боов” ХХК
“Гарааны ШУТИС хүнс” ХХК
“Хангай милс” гурилын үйлдвэр
4. Ундаа ус чихрийн үйлдвэрлэгчээр
“М-СИ-ЭС” ХХК
“Ишган трейд” ХХК
5Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр
“Хүн од” ХХК
“Хаш Хүнс” Трейд ХХК
6. Мал амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчээр
Түмэн шувуут ХХК
7. Ургамал ургамалын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчээр
“Грийн вижитал” ХХК
“Грийн сити Гарден” ХХК

Pin It