• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Нийслэлийн Орон тооны бус зөвлөлийн ажлын явцаас

Орон тооны бус зөвлөлийн ажлын явцаас

Нийслэлийн Засаг даргын 12/1021 тоот захирамжаар 2018 оны 11дүгээр сарын 1-ний өдөр Монгол улсын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Орон тооны бус салбар зөвлөл нийслэлд байгуулагдав.

Тус зөвлөл нь Үндэсний хөтөлбөр, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих чиг үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийг анх 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бол одоо өргөтгөсөн бүтцээр 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Орон тооны бус зөвлөлийн даргаар Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа томилогдон ажиллаж байна.  

Орон тооны бус зөвлөл 3 удаа хуралдсан.

Нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Орон тооны бус зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж Засгийн газрын 2016 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хөтөлбөр, 2019 онд хэрэгжүүлэх ажлын тайлан төлөвлөгөөг хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо 2018 онд төрийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн тухай мэдээлэл хийв. Энэ хурлаар Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 21 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөтгөв.

Нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Орон тооны бус зөвлөл 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж “Нийслэлийн хэрэглэгчдэд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хуралдаанд ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Г.Ганцэцэг, хот хариуцсан мэргэжилтэн Амгалан нар оролцов. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн газар, хэлтсүүд өөрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд мэдээлэл хийж танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга С.Буянхишиг “Нийслэлийн хэрэглэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийв.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэл дэх Орон тооны бус зөвлөлийн 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Цаашид хийх ажлын чиглэлийг ярилцаж тогтов.

Pin It