• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

ДҮҮРГҮҮДИЙН ХЭАХН-ИЙН ДУНД УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

 

“Од бүртгэл Аудит” ХХК-ны санаачлагаар 2019 оны 5-р сарын 27-ны өдөр хэрэглэгчийн нэн шаардлагатай сэдвүүдээр сургалтын үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулах асуудлаар “Од бүртгэл Аудит” ХХК-ны захирал Ч.Нямдорж, НХЭАХН-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, ажлын албаны дарга С.Буянхишиг нарын санал солилцох уулзалт “Центрум” төвд боллоо.

Уулзалт үр дүнтэй болж “Хэрэглэгчийн эрх, эрхийн хамгаалалтын үзэл баримтлал,  хөтөлбөр” (програм)-т орох чухал сэдвийг сонгон шалгаруулахаар дүүргүүдийн ХЭАХН-ийн дунд 2019 оны 05-р сарын 29-ний өдрөөс 06-р сарын 12-ны өдөр хүртэл зарлахаар тогтов.

Шалгаруулалтын комисс дүүргүүдээс ирсэн материалыг шалгаж эрэмбэлэн байр эзлүүлж мөнгөн шагналаар шагнах бөгөөд санхүүгийн эх үүсвэрийг “Од бүртгэл Аудит” ХХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн санхүүжүүлэхээр боллоо.

“Од бүртгэл Аудит” ХХК-ны захирал Ч.Нямдорж нь нийгмийн хөгжил, хандлагыг ухаарах сэтгэлгээний өндөр мэдрэмжтэй удирдах ажилтан бөгөөд тэрээр НХЭАХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн сонгуультай.

Pin It