• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

ХАР ТУГАЛГАНЫ ХОР ХӨНӨӨЛ

ХАР ТУГАЛГАНЫ ХОР ХӨНӨӨЛ

 

Хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл юм. Хүний эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай аж. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биед байгаа хар тугалгын хэмжээнээс шалтгаалаад үзүүлэх сөрөг нөлөөлөл өөр өөр байдаг байна.

Хүний цусан дахь хар тугалгын хэмжээ 0-10 мкг/дл хэмжээтэй байх нь эрүүл мэндэд дараахь сөрөг нөлөөллийг их бага хэмжээгээр үзүүлдэг байна.

- Ургийн хөгжилд сөрөг нөлөөтэй

- Тархины хөгжилд сөрөг нөлөөтэй

- Сэтгэн бодох чадвар бууруулдаг

- Сонсголд сөргөөр нөлөөлдөг

- Хүүхдийн өсөлтөд сөрөг нөлөөтэй

- Мэдрэлийн үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг бий болгодог

Хар тугалгын эх үүсвэр юу вэ?

- Түүхий нүүрс, нүүрсний утаа

- Цахилгаан станц

- Хог шаталт

- Батерейны үйлдвэр

- Хар тугалган суурьтай бензин

- Хар тугалган суурьтай будаг (шар өнгийн будаг) их хэмжээгээр агуулагдаж байдаг.

Эдгээр нь хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүр мэддэггүй. Мөн түүнчлэн автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин, азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг байна. Хар тугалга нь хүний бараг бүх эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохир­дуулагч хортой бодис юм. Энэ нь мэдрэл, бөөр, цус бүтээх, нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Мөн хүүхдийн өсөлтийг саатуулах сөрөг нөлөөтэй. Ер нь хар тугалгыг мэдрэлийн хор гэж нэрлэдэг бөгөөд хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай байдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TUG.MN

 

Pin It