ТАРГАЛАЛТ НЬ ХООЛЛОЛТООС ХАМААРАЛТАЙ…
Дэлхийн ЭМБ-ын ХХААБ-аас хийсэн судалгаагаар ядуу зүдүү амьдралтай, ундны усны гачигдалтай, өлөн зөлбөн амьдарч байгаа зарим улс орны хүмүүс ялангуяа хүүхдүүд “тураал”-д орсон гэх тоо гарсан байдаг. Бүр олон сая хүн байгааг жил бүр шинэчлэн тогтоосон байх бөгөөд түүний тоотой тэнцэх хэмжээний хүмүүс “таргалалт” буюу илүүдэл жингийн гутралд орж үүнээс үүдэлтэй олон төрлийн өвчинд нэрвэгдэн амь насаа алдаж байдаг гэнэ.