• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

ШАСТИНЫ 3 ДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДЭД СУРГАЛТ, САНАЛ АСУУЛГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШАСТИНЫ 3 ДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДЭД СУРГАЛТ, САНАЛ АСУУЛГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Шастины 3 дугаар Төв эмнэлгийн ёс зүйн салбар хороотой хамтран Зүрхний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн талаар хэрэглэгчийн эрх, үүрэг, хэвтэн эмчлүүлэгч, эмчлэгч талуудын талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хэвтэн эмчлүүлэгч, эмчлэгч хоёр тал харилцан хамааралтай байж, бие биеэ хүндлэн харилцсаны үндсэн дээр эмчилгээ үйлчилгээг хэрхэн авах, Хэрэглэгчийн хуулинд хэрэглэгч ямар эрхтэйгээс гадна, үүрэгтэй болох талаар тодорхой зааж, хэрэглэгчийн боловсролын талаар сургалт явууллаа.

Зүрхний мэс заслын тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн дунд “Сэтгэл ханамжийн судалгаа”-г түүврийн аргаар хийхэд судалгаанд нийт 24 эмчлүүлэгч хамрагдсанаас 41.6 хувь нь 45-60 насны хэвтэн эмчлүүлэгч, 29.1 хувь нь 25-35 насных, 25 хувь нь 60-80 настай, 4.1 хувь нь 18-25 насныхан хамрагдав.

Хэвтэн эмчлүүлэгчдийг ажил эрхлэлтийн байдлаар авч үзэхэд 50 хувь нь ажил эрхэлдэггүй, 33.3 хувь нь хувийн хэвшилд ажиллагсад, 16.6 хувь нь төрийн байгууллагад ажилладаг хүмүүс байсан.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн эмчлүүлж байгаа давтамжийг харахад 83.3 хувь нь анх удаа, 12.5 хувь нь 3 ба түүнээс дээш удаа, 4.1 хувь нь 2 удаа хэвтэн эмчлүүлж байв.

Эмчлэгч эмчтэйгээ ямар нэгэн байдлаар хамааралтай эсэхийг тодруулахад 87.5 хувь огт хамааралгүй, 12.5 хувь нь хамааралтай гэж хариулжээ.

Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн харилцааны соёлыг үнэлэх асуултанд 87.5 хувь нь сайн, 12.5 хувь нь дунд гэсэн үнэлгээ өгсөн байна.

Мөн эмчилгээний хүртээмжтэй байдлыг тодруулахад 91.6 хувь нь сайн, 8.3 хувь нь дунд гэж үнэлжээ.

Эмнэлгийн үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн үнэлэмжийн асуулгад 95.8 хувь нь сэтгэл ханамж маш сайн, 4.1 хувь нь дунд гэсэн үнэлгээг өгчээ.

Хэвтэн эмчлүүлэгчдийн дунд явуулсан судалгаанд хамрагдагсдаас эмнэлэгт хэвтэх хоногийг хүлээсэн хугацаа гэсэн асуултанд 50 хувь нь 7 хүртэл хоног, 25 хувь нь 7-14 хоног, 12.5 хувь нь 14-21 хоног, 12.5 хувь нь 21 хоногоос дээш хугацаагаар хүлээн байж эмнэлэгт хэвтсэн гэсэн үнэлгээ гарсан байна.

                                                                                                                                              

Pin It