“ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭ” СОНИН ГАРЧ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах, зөв сонголтоор худалдан авалт хийхэд нь туслах, хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад нийслэлийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Хэрэглэгчийн мэдээ” сониныг сэргээн гаргаж эхэллээ.