• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

БЗД-ийн ХЭАХНийгэмлэг

Ургийн овог:

Овог: Шийлэг

Нэр: Авирмэд

Албан тушаал: БЗД-ийн ХЭАХНийгэмлэгийн дарга

Боловсрол: Дээд

Мэргэжил: Хүний их эмч

  • ТОВЧ НАМТАР

    Төгссөн сургууль:

    • 1979-1985 – АУДС
    • 1985-1989 – АУДС
    • 1991-1992 – Мэргэжил дээшлүүлэх институт

    Ажилласан байдал:

    • 1981-1983 – Өвөрхангай аймгийн Сант суманд хүний бага эмч, эх баригчаар
    • 1988-1984 – Өвөрхангай ЭСУКонторт дарга, мэргэжилтнээр
    • 1989-1990 – Өвөрхангай аймгийн АЦХС-ын станцад арга зүйч
    • 1991-2001 – Аймгийн УЗН-ийн дарга
    • 2001-2006 – “Анар өег” ХХК-д захирал
    • 2006 – оноос БЗД-н ХЭАХНийгэмлэгийн дарга багшаар одоог хүртэл ажиллаж байна

Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн товч танилцуулга

    Тус дүүрэг нийслэлийн хамгийн олон хэрэглэгч буюу 308672 хүн амтай 49770 аж ахунй нэгж байгууллагатай бөгөөд түүний дотор 24714 хүн хувиараа хөдөлмөр эрхлэж  байна. Төсөвт байгууллага 21519 улсын үйлдвэрийн газар 12673, компани 49779, төрийн бус байгууллага 2817 ажиллаж байна.

    Баянзүрх дүүргийн ХЭАХНийгэмлэг 1992 онд байгуулагдсан. Иргэд олон түмний дунд бий болсон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ байгууллагын шаардлага зайлшгүй хэрэгтэй гэдгийг тухайн үедээ сайн мэдэрч байсны тод илрэл юм.

    Нийгэмлэгийн тулгын гурван чулууг тулж үйл ажиллагааны чиглэлийг боловсруулж гаргаж олон түмэнд бодитойгоор сурталчлан байгуулж байсан анхдагчид бол Ц.Бавуудорж, Ж.Одонгоо, Ч.Байгульмаа нар бөгөөд бид энэ хүмүүсээрээ байнга бахархаж байдаг билээ. Тус нийгэмлэг байгуулагдсан үеэсээ хэрэглэгчдийн эрх зүйн харьцааг зохицуулж Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлж, үйлдвэрлэгч, нийлүүлэгч иргэдийнхээ төлөө өөрийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай хуулийг дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран ажиллах гэрээ байгуулж жил бүр санхүүгийн зохих дэмжлэг туслалцаа аван ажиллаж байна.

    Бид үүсэн байгуулагдсан 25 жилийнхээ ойг 2017 онд тэмдэглэхээр төлөвлөж түүнийг угтсан 25 бүтээлч ажил зохиохоор хэрэглэгчээ дээдлэе, хийснээрээ бахархая! Уриа дэвшүүлэн төр олон түмэнтэйгээ нягт хамтран ажиллах зориг төгөлдөр байна.

Pin It