• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

СХД-ийн ХЭАХНийгэмлэг

Ургийн овог: Авга ширээт

Овог: Шагдарсүрэн

Нэр: Ишжамц

Албан тушаал: СХД-ийн ХЭАХНийгэмлэгийн дарга

Боловсрол: Дээд

Мэргэжил: Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч

  • ТОВЧ НАМТАР

    Төгссөн сургууль: 1979-1985 онд Улаанбаатар хот, Политехникийн дээд сургууль

    Ажилласан байдал:

    • 1969-1974 онд  Дархан хотын Хүнсний комбинатын Чихрийн үйлдвэрт ажилчин.
    • 1974-1977онд МАА-ийн 119-р ангид хугацаат цэргийн албан хаагч.
    • 1977-1990 онд Октябрийн районы МХЗЭ-ийн хороо, МАХН-ын хороонд зааварлагч, зохион байгуулагч, Тасгийн эрхлэгч.
    • 1990-1997 онд Улаанбаатар хотын Ногооны комбинат, “Дэлгэрэх-Ундраа” ХХК-д  Боловсон хүчин-нийгмийн асуудлын албаны дарга, Ерөнхий инженер.
    • 1997-2003 онд СХД-ийн ЗДТГ-т хэлтэс, албаны дарга, зохион байгуулагч.
    • 1997 оноос СХД-ийн ХЭАХНийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга

    Гавъяа шагнал:

    • 2005 онд – Алтан гадас одон
    • 2003 онд – Чингисийн 800 жилийн ойн хүндэт медаль
    • 1991-2011 онуудад – Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль
    • 2010 онд Хүнс, ХАА-н салбарын тэргүүний ажилтан цол, тэмдэг
    • 2016 онд Улсын хяналтын тэргүүний ажилтан цол, тэмдэг

Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг

Тус нийгэмлэг нь 1991 онд Октябрийн районы ХЭАХН, 1992 онд Сонгинохайрхан дүүргийн ХЭАХН нэртэйгээр байгуулагдан, үйлдвэржилт, дэд бүтэц болон хөдөөний иргэдийн шилжин ирж суурьшилтаас хамаарсан хүн амын механик огцом өсөлт зэрэг бүхий л үзүүлэлтээр хүрээгээ тэлэн, ажил, амьдрал буцалж байгаа дүүргийнхээ, 120.6 мянган га газар нутаг дахь 280000 гаруй хэрэглэгч, 2500 гаруй үйлдвэр байгууллага, үйлчилгээний нэгжүүдэд, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг сурталчилах, хэрэгжилтэнд хөндлөнгийн хяналт тавих, хэрэглэгчдэд зориулсан албан бус сургалтуудыг зохион байгуулах, тэдний санал гомдлыг барагдуулах зэрэг үйл ажиллагааг 24 дахь жилдээ гүйцэтгэж байна.

1998 оноос эхлэн дүүргийнхээ Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2004 оноос эхлэн хуулийн этгээдийн бүрэн эрхтэй, бие даасан үйл ажиллагаа явуулах чадамж бүхий төрийн бус байгууллага болж нутаг дэвсгэртээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар зохион байгуулах ажлын жил бүрийн төлөвлөгөө, шаардагдах зардлын төсвийг дүүргийнхээ ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж, нийгэмлэгийнхээ байнгын тогтвортой ажиллагаа, ажлын байрны удирдлага зохион байгуулалт, сургалтын техник хэрэгсэл, үзүүлэн таниулах материалын хангамжийг  сайжруулан үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах сайн дурын бүлгийн ахлагч нарыг хороодод томилон, хөндлөнгийн тандалт, ажиглалт хийх арга зүйн зөвлөмжөөр ханган, шаардлагатай тохиолдолд хамтарсан хяналт шалгалтын ажилд оролцуулан ажиллаж байгаа нь хэрэглэгчийн эрх зөрчихөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоож хохиролыг барагдуулахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг.

Монголын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулинд заагдсан эрх, үүргийнхээ дагуу СХД-ийн ИТХ-ын дарга П.Ганбаатар, Д.Баярсайхан, С.Баярт, М.Цэрэндорж, Х.Нямбаатар, дүүргийн Засаг дарга П.Ганбаатар, Л.Найдан, Ч.Сайханбаяр, Ч.Болд, М.Чинболд нарын зэрэг үе үеийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, ЗДТГ-ын хамт олноос дүүргийнхээ ХЭАХН-тэй хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж ирсэн бөгөөд бидний хамтын  ажиллагааны туршлага нь нийслэлийн хэмжээнд үлгэр дууриал болсоор байна.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт” Махимпекс” ХХК, “Сүү” ХХК, “Талхчихэр” ХХК, “Тесотрейд” ХХК, “Номин”ХХК, “Монос групп”, “Хөвсгөл-Их тайга” ХХК, “Алтан тариа”ХХК, “Авто тав” ХХК, “Цахилгаан тээвэр” ТӨҮГ, “Ган хийц” ХХК, “Монгол керамик” ХХК, “Мандах бүртгэл” дээд сургууль, “Чингис Соосэ” дээд сургууль зэрэг улс, нийслэлийн хэмжээнд нэр хүнд бүхий олон байгууллагууд ажиллаж, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага хангасан бүтээгдэхүүн,  ажил үйлчилгээг үзүүлж байна.

fShare
1
Pin It