• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

СБД-ийн ХЭАХНийгэмлэг

Ургийн овог: Борогчин

Овог: Буянтогтох

Нэр: Мөнхзул

Албан тушаал: СБД-ийн ХЭАХНийгэмлэгийн дарга

Боловсрол: Дээд

Мэргэжил: Нягтлан бодогч, оператор

  • ТОВЧ НАМТАР

    Төгссөн сургууль:

    • 1978-1981 –Тооцоолон бодох сургууль
    • 1997-1998 –Санхүү эдийн засгийн дээд сургууль

    Ажилласан байдал:

    • 1981-1998 – Ээрмэлийн үйлдвэр, ХХҮЯ-ны ЭШЗТ-ийн институт, “Монгол савхи” ХХК нягтлан бодогч, оператор
    • 1999-2006 – “Дөлөөн нуур” ХХК, “Лотс-Инвест” ХХК нягтлан бодогч, зохион байгуулагч, менежер
    • 2010 – СБД-ийн ХЭАХНийгэмлэгийн даргаар одоог хүртэл ажиллаж байна

    Гавъяа шагнал:

    • 1991 – Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
    • 2011 – Монголын эмэгтэйчүүдийн хүндэт тэмдэг
    • 2012 – Нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”
    • 2013 – БОНХЯамны “Хүндэт жуух”
    • 2014 – Баянгол дүүргийн “Хүндэт иргэн”

Сүхбаатар дүүргийн товч танилцуулга

    СБД-нь анх БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965.04.04-ны өдрийн 79-р зарлигаар СБ-ын район нэртэйгээр байгуулагдаж УИХ-ын 1992 оны 08-р сарын 08ны өдрийин 18-р тогтоолоор Сүхбаатар дүүрэг болон шинэчлэгдсэн. СБД нь 20,8 га газар нутагтай 20 хороо 36032  өрх, 136664 хүн амтай. Хүн амын 63909 буюу 46,8% нь эрэгтэй 72575 буюу 53,2% нь эмэгтэй байгаа ба 26,1% нь 0-14 насны хүүхэд, 66,7%-г 15-59 насны хөдөлмөрийн насны хүн, 7.2 %-г 60-аас дээш насныхан буюу өндөр настан тус тус эзэлж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт:

  • Төрийн өмчийн 22, төрийн бус 28  ерөнхий боловсролын сургуульд 32138 хүүхэд суралцаж, 2787 багш, ажиллагсад ажиллаж байна.
  • Төрийн өмчийн 26, төрийн бус 39 цэцэрлэгт 10064  хүүхэд хүмүүжиж байна.
  • Төрийн ба төрийн бус их дээд сургууль
  • Жижиг дунд үйлдвэр 80
  • Нийтийн хоолны 440 цэг, хүнсний дэлгүүр өргөн хэрэглээний барааны дэлгүүр, барилгын материалын, томоохон супер маркет, захууд үйл ажиллагаагаа явуулж байна.

    СБД-н ХЭАХН анх 1993 онд Нийслэлийн ХЭАХН-н анхан шатны нэгж байдлаар зохион байгуулагдан ажиллаж байгаад 2005 онд  Нийслэлийн засаг захиргааны нэгж болон ХЭАХН нэртэйгээр ажиллаж ирсэн. Миний бие нь 2010 оноос тус дүүргийн ХЭАХН-н даргаар ажиллаж байна.

    2013  оноос СБД-н ЗДТГ-ны даргатай гэрээ байгуулан дүүргийн нутаг дэвсгэрт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг сурталчилах, түүний хэрэгжилтэнд хөндлөнгийн хяналт тавих, төрийн үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх чадамж боломжийг дээшлүүлж, Хэргэлэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөрийн, хэрэгжилтийн үе шатны зорилтуудыг ханган биелүүлэх, дүүргийн хүн, ХҮХ, ДБТХ, ЦХ, ӨБХ, БХ, НХХ, ХМон алба, НХЭАХН, ШӨХТГ, НМХГ, НЭМГ, МХЭАХНҮХолбоо, СХЗГ зэрэг Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

    Аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, нийтийн хүртээл болгох зорилгоор жил бүр тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан үзэсгэлэн худалдаа, өдөрлөг мөн сургалтуудыг зохион байгуулдаг. Хэрэглэгчийн шагналт байгууллагууд: УБ зочид буудал, “Өгөөж чихэр боов” ХХК, “Эдмон” ХХК, “Цогт өргөө хот” ХХК, “Мөнхийн ус” ХХК, Баянгол зочид буудал, “Тулга” ХХК, “Замбала”, Мастер фүүдс, Наран их дэлгүүр зэрэг иргэд хэрэглэгчдийн талархал хүлээсэн олон шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг.

Цогзолмаа

Н. Уранчимэг

Б. Энхмаа

Б. Цэвэлмаа

Н. Амарзаяа

Pin It