• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн танилцуулга

НЭГ: ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, эрүүл аюулгүй орчинд чанартай ажил үйлчилгээгээр хангахын төлөө тэмцэх явдал мөн.

ХОЁР: НИЙГЭМЛЭГИЙН ЗОРИЛТУУД

  • УИХ-аар батлагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” /2003/ хууль болон хэрэглэгчийн эрхийн асуудлаар төрийн багц хуулийн хэрэгжилтийг эрх ашгийг хамгаалах;
  • Худалдагч, үйлдвэрлэгч, гүйцэтгэгчээс хэрэглэгчдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хангах, тэднийг хохироосноос үүдэлтэй санал гомдол, зөрчлийг нэн даруй арилгах “Хэрэглэгч-Хаан” зарчмыг хүндэтгэн биелүүлэх эрх зүйн орчин, боломжийг нэмэгдүүлэх;
  • 2006 онд НИТХ-аар батлагдсан “Улаанбаатар хотод Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр” /2005-2012/-ийн хэрэгжилтийн үе шатны зорилтуудыг ханган биелүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах хэрэгжүүлж, төрийн болон ТББ, мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагуудтай бүх талаар хамтран ажиллаж үр дүнд хүрэх;
  • НХЭАХН-ийг болон дүүргийн хэрэглэгчийн байгууллагаас засаг даргатай хийж байгаа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төрийн чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх чадамж, боломжийг бүх талаар дээшлүүлэх;
  • Нийслэлийн хэрэглэгчдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэн хамгаалахын тулд юуны өмнө хүнсний аюулгүй байдлыг хангах цогц бодлого явуулж, хүнсний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн, чанаргүй ажил үйлчилгээг нэр заана зах зээлээс дэс дараатай шахан гаргах;
  • Иргэд, хэрэглэгчдэд хандсан мэдээлэл сурталчилгаа, тэдэнд зориулсан төрөлжсөн сургалтуудыг системтэй зохион байгуулж, хэрэглэгчдэд болон бизнес эрхлэгчдэд зориулагдсан “Мэдээллийн нэгдсэн сан” бүрдүүлэх;
  • Олон улсын болон хөрш орнуудын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, төсөл хөтөлбөрт хамрагдах замаар хэрэглэгчийн байгууллагын гадаад харилцааг өргөжүүлэх;

НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГИЙН БҮТЭЦ

ГУРАВ: МАНАЙ ХАМТ ОЛОН

Бид ”Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль (2008он), “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны  нийслэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн хэрэглэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй хамт олон ажиллаж байна.

Манай баг:

Ч.Баттогтох – Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга, тэргүүн

С.Тойвгоо – Гүйцэтгэх захирал

С.Буянхишиг – Ажлын албаны дарга

Ч.Адъяа – Санхүүч, төсөл хариуцсан мэргэжилтэн

Д.Осормаа – Ажлын албаны ажилтан

Л.Нарантуяа – Баянгол дүүргийн ХЭАХНийгэмлэгийн дарга

Ш.Авирмэд – Баянзүрх дүүргийн ХЭАХНийгэмлэгийн дарга

Ш.Ишжамц – Сонгино Хайрхан дүүргийн ХЭАХНийгэмлэгийн дарга

Б.Мөнхзул – Сүхбаатар дүүргийн ХЭАХНийгэмлэгийн дарга

М.Аюушжав – Багануур дүүргийн ХЭАХНийглэгийн дарга

Б.Ганчимэг – Чингэлтэй дүүргийн ХЭАНийгэмлэгийн дарга

С.Батдорж – Налайх дүүргийн ХЭАХНийгэмлэгийн дарга

 – Бага хангай дүүргийн ХЭАХНийгэмлэгийн дарга

Нийслэл, (дүүрэг) нийгэмлэг:

  • Төр, иргэний нийгэмлэгийн болон аж ахуйн нэгжүүд, мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг.
  • Хэрэглэгчийн эрхийн зөрчлийг арилгахдаа өргөдөл, гомдлыг биеэр болон бичгээр мөн утсаар авч шуурхай шийдвэрлэдэг.
  • Байгууллага, нэгж, хамт олны хэрэглэгчдэд хүрсэн ажил үйлчилгээ, амжилт бүтээлийг шагналын журмаар шалгаруулж урамшуулдаг.
  • Гарсан зөрчил дутагдлыг шаардах хуудас, сэрэмжлүүлгээр мэдээлдэг.
  • ӨМОЗОрны Эрээн хотын Хэрэглэгчийн байгууллага болон Монгол улсаас Эрээн хотод суугаа консулын газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэргээр харилцаагаа өргөжүүлж байгаа

ДӨРӨВ: ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ

  • 1990.10.20 – Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийг хэсэг нөхдийн үүсгэл санаачлагаар байгуулагдав.
  • 1991.04.24 – Улаанбаатар хотын ХЭАХН-ийн анхдугаар бага хурал болж нийгэмлэгийн дүрмийг батлан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
  • 1991.06-р сар – БНМАУ-ын Бага хурлаар “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг батлав. Тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж 1996, 1997, 2003, 2008 онд баталжээ.
  • 1992.11.13 – Монгол Улсын Засгийн Газраас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчим”-ыг дэмжих 57-р тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулагдав.
  • 1993.09.12 – Монголын ХЭАХН-ийн анхдугаар их хурлыг хуралдуулж, дүрэм мөрийн хөтөлбөр батлагдав.
  • 1993.04-р сар – Монгол улсын Эрүүгийн хуулинд “Аж ахуйн эсрэг гэмт хэрэг” гэсэн 6-р бүлгийг шинээр оруулав.
  • 1999 он – Монгол Улсын Засгийн Газрын “Хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах тухай” 04 тоот албан даалгавар гаргав.
  • 2001 он – Монгол Улсын Засгийн Газрын “Албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 21 тоот албан даалгавар гаргав.
  • 2003.12.26 – Улсын Их Хурлын тогтоолоор “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай” хуулийг шинэчлэн найруулж батлав.
  • 2005.10.14 – Засгийн газар “Хэрэглэгчдийн Эрх ашгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” 09 тоот албан даалгавар гаргав.
  • 2005.10.20 – Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсад хэрэглэгчдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 15 жилийн ойн хүндэтгэлийн хурал”-д илгээлт ирүүлэв.
  • 2006.04.10 – Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 77 тоот тогтоолоор Улаанбаатар хотод “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр /2005-2012 он/-ийг баталж, зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийг байгуулав.
  • 2008.12.19 - УИХ-аар МХЭАХ хуулинд нэмэлт өөрчлөлт хийв.
  • 2009.02-р сар – НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар гүйцэтгэх захирал С.Тойвгоогийн сонсголыг хэлэлцээд 22 тоот тогтоол гаргаж, 2 дахь шатны ажлыг үргэлжлүүлэхийг даалгав. Зохион байгуулах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 9 хүнтэй шинэчлэн байгуулав.
  • 2009.12.09 – Засгийн газрын 371-р дүгээр тогтоолоор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг батлав.
  • 2013.03.21 – Засгийн газраас “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” ЗГ-2/82 тоот албан даалгавар гарлаа.
  • 2016 он - Засгийн газрын 233-р тогтоолоор "Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Үндэсний хөтөлбөр 2"-ыг батлав.
  • 2018.10.22 - Засгийн газрын ивээл дор "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах" улсын зөвлөгөөн болов.
  • 2018.10.22 - Улсын Их Хурлын дарга "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах" улсын зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж, илгээлт илгээв. 

ТАВ: ШАГНАЛУУД

Нийгэмлэгийн шагналын журмыг нөхцөлийг хангасан хэрэглэгчдэд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгж, хамт олон болон тэргүүний хүмүүсийг доорх шагналаар шалгаруулж шагнадаг.

А. Тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж хамт олон:

  • Хэрэглэгчдийн итгэл хүлээсэн шилдэг хамт олон
  • Хэрэглэгчдийн итгэмжит шилдгийн шилдэг хамт олон

Б. Тэргүүний хүмүүс:

  • “Хэрэглэгчийн төлөө” алтан медаль
  • “Дурсгалын медаль”
  • “Хэрэглэгчийн анд нөхөр” хүндэт тэмдэг
  • Өргөмжлөл

Үүсгэн байгуулагдсан он

Ардчилсан Хувьсгал ялсны дараахан буюу 1991.04.24-нд байгуулагдсан, 25 жилийн түүхтэй анхны Төрийн бус байгууллага.

Үйл ажиллагааны хэлбэр, хүрээ

Ямар нэг анги, бүлэг, нам, эвслийн эрх ашгаас үл хамааран “Төрийн бус байгууллагын тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай”, хууль болон бусад тогтоомжийн хүрээнд нийслэл, дүүргийн хэмжээнд нийтлэг үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгчдийн төлөө нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага.

Гишүүнчлэл

Нийгэмд (нийт иргэдэд) үйлчилдэг байгууллага.

Үйл ажиллагааны чиглэл

Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, чанаргүй, хуурамч, дуураймал бүтээгдэхүүнийг зах зээлээс шахах, хэрэглэгчдийг аливаа хохирлыг барагдуулах эрхийг "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай" хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг.

Удирдах зөвлөлийн гишүүд

Удирдах зөвлөлийн Тэргүүн - Ч.Баттогтох

Удирдах зөвлөлийн Гишүүн - Л.Чулуунбаатар

Удирдах зөвлөлийн Гишүүн - Ч.Нямдорж

Удирдах зөвлөлийн Гишүүн - Г.Оюунцэцэг

Удирдах зөвлөлийн Гишүүн - Р.Цэрэнпил

Удирдах зөвлөлийн Гишүүн - Н.Гантулга

 

Үг С.Тойвгоо /Ph.D/
Ая Д.Цэвээнравдан /МУСГЗүтгэлтэн/
Дуучин Ж.Баатарсүрэн /МУСТА/

Эрхэм хүн

    Цацран мандах өглөөний наранд
    Цацал өргөх идээний дээжтэй
    Хүний дээдэд хүндлэгдэх заяатай
    Хэрэглэгч та-Эрхэм хүмүүсээ

             Эргэх орчлонд жаргал авчирсан
             Инээд бэлэглэсэн Эрхэм хүн та

    Хан тэнгэрт дээдлэн өргөх
    Хишигийн далай цацлын хувьтай
    Хааны дайтай хүндлэгдэх заяатай
    Хэрэглэгч та-Эрхэм хүмүүсээ

             Эргэх орчлонд жаргал авчирсан
             Инээд бэлэглэсэн Эрхэм хүн та

    Өндөр сүлдэндээ залбирч барих
    Өглөг буяны өргөлийн ерөөлтэй
    Өргөн олонд хүндлэгдэх заяатай
    Хэрэглэгч та-Эрхэм хүмүүсээ

             Эргэх орчлонд жаргал авчирсан
             Инээд бэлэглэсэн Эрхэм хүн та

    Хүж дэлхийгээ дээдлэн хайрлах
    Хүндлэл бишрэлийн сэтгэлийн хувьтай
    Хүмүүн төрөлхтөнд хүндлэгдэх заяатай
    Хэрэглэгч та-Эрхэм хүмүүсээ

             Эргэх орчлонд жаргал авчирсан
             Инээд бэлэглэсэн Эрхэм хүн та

 

Pin It