• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

“ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭ” СОНИН ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

“ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭ” СОНИН ХЭВЛЭГДЭН ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах, зөв сонголтоор худалдан авалт хийхэд нь туслах, хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад нийслэлийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Хэрэглэгчийн мэдээ” сониныг сэргээн гаргаж эхэллээ.

Сард 1 удаа тогтмол хэвлэгдэн гарах энэ сонины 2019 оны анхны дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэ дугаарт Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэл, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулсан үйл ажиллагаа, хэрэглэгчдэд шинэ соргог бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаа компанийн тухай танилцуулга гэх мэт олон мэдээлэл оржээ.

Эрхэм хүндэт та бүхнийг цаашид “Хэрэглэгчийн мэдээ” сонинтой хамтран ажиллаж, шинэ соргог мэдээ мэдээлэл солилцож байхыг сонины редакцийн хамт олон хүсч байна.

Дашрамд дурьдахад Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн www.consumer.mn веб сайтын үйл ажиллагаа сэргэж, “Хэрэглэгчийн мэдээ сонин” гэсэн пэйж хуудас ажиллаж эхэллээ.

Pin It