• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Монгол улсын засгийн газрын албан даалгавар

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ДААЛГАВАР

2005 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

АЙМАГ, НИЙСЛЭЛ ЗАСАГ ДАРГА, ЯАМНЫ ТӨРИЙН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТ

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай

НҮБ-аас 1985 онд баталсан “ Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад баримтлах зарчим”, 2003 онд шинэчилэн баталсан Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Та бүхэнд даалгаж байна:

  1. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг нутаг дэвсгэрийн болон салбарын төрийн захиргаа, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх байгууллагуудад сурталчлан хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авсугай:
  2. Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 3-р сарын 15-ны,өдрийг “ Хэрэглэлчдийн эрхийг дээдлэх, эрхийг нь эдлүүлэх өдөр" болгон төрийн бус байгууллагуудад хамтран зохион байгуулдаг ажлыг уламжлал болгон хэвшүүлсүгэй:
  3. Манай оронд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн үүссэн өдрийн өмнө бүх шатны Засаг дарга нар орон нутгийн телевиз, радиогоор хэрэглэгчидтэй уулзан тэдний санал хүсэлтийг сонсох ажлыг зохион байгуулсугай:
  4. Олон нийтийн болон хувийн телевиз, радиогоор хэрэглээний соёл, мэдлэг эзэмшүүлэхэд чигпэсэн мэдээппийн хөтөлбөрүүдийг түлхүү явуулахад анхаарсугай:
  5. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэглэгчдийн эрхийн хамгаалалтын түвшинг тогтоохын хамт цаашид авах арга хэмжээний хөтөлбөр боловсруулан батлуулж, ХЭАХамгаалах байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр арга хэмжээ авсугай:
  6. Энэхүү албан даалгаврын биелэлтийн явц, үр дүнг жил бүрийн 11 дүгээр 15-ны дотор нэгтгэн дүгнэж Засгийн газарт танилцуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханд даалгасугай:

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                         Ц.ЭЛБЭГДОРЖ

Pin It