• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Монгол улсын засгийн газрын албан даалгавар

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ДААЛГАВАР

1999 оны 05-р сарын 28-ны өдөр

№04

Улаанбаатар хот

Аймаг, нийслэлийн засаг дарга нарт Хэрэглэгчдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах тухай

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас ард иргэдийн эрүүл мэнд, аюулгуй байдалд ноцтой хохирол учирч, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгааг харгалзан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Та бүхэнд даалгаж байна:

  1. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1985 онд баталсан “ Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад баримтлах зарчим”, Монгол Улсын “ Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай” хууль зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар гаргасан хууль тоггоомжийг хэрэгжүүлэх ажлыг өөрийн аймаг, орон нутагтаа эрчимжүүлэх.
  2. Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар төрийн захиргааны болон хяналтын байгууллага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хамтын ажиллагааг ханган, үйл ажиллагаанд нь дэмжлэг Туслалцаа үзүүлж байх.
  3. Орон нутгийнхаа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран үйлдвэрлэгч, үйлчилгээний ажилтнуудад сургалт, сурталчилгаа явуулж байх.
  4. Хэрэглэгчдийг хохироож чирэгдүүлсэн, үнийг зохиомлоор хөөрөгдсөн, чанаргүй , хуурамч, хортой, аюултай бараа үйлдвэрлэсэн болон худалдсан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн гэмт үйлдлийг илрүүлэх, шаардлагатай тохиолдолд тэдний бизнесийн нэр төрд халдах, хэрэглэгчдээ сэрэмжлүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах.
  5. Үйлдвэр, үйлчилгээний газруудын ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хэрэглэгчдийн эрх ашгийн шалгуураар тогтмол хугацаанд тодорхойлж зах зээлд зарлаж байх.
  6. Орон нутагт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаапах арга хэмжээг сонирхогч бүх байгууллага, төрийн захиргаа, хяналтын болон бизнесийн хүрээ, хэрэглэгчдийн байгууллагыг оролцуулан тодорхой чиглэл, зорилготой, урт хугацааны хөтөлбөр байдпаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
  7. Бүгээгдэхүүн, үйлчилгээ, худалдааны үнийн үндэслэлд хамтарсан хяналт тогтмол тавьж, хэрэглэгчдэд мэдээлдэг журам тогтоох, үйлдвэрлэгч, хэрэглэгчдээс үнэ, чанарын асуудлаар зөвшилцөх явдлыг дэмжих.
  8. Аж ахуйн нэгж, байгууллага давуу байдлаа ашиглан зах зээлд дангаар ноёрхох явдалтай тэмцэх ажлын хэсгийг үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг төлөөлөх байгууллага, холбогдох албадаас оролцуулж томилон ажиллуулах, хэрэглэгчдийг чирэгдүүлэх, хохирохоос сэргийлэх арга хэмжээ авах.
  9. Хэрэглэгчдийг ухаалаг, соёлтой, зөв хэрэглээнд сургах, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний талаарх мэдээллээр хангах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, санал гомдлыг нь барагдуулах ажлыг зохион байгуулах.

Энэхүү аябан даалгаврын дагуу зохиосон ажил, хүреэн үр дүн, цаашид шийдвэрлэх арга хэмжээний талаарх саналаа жил бүрийн эцэст Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын яаманд ирүүлэх, эдгээр санал дүгнэлтийг нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд даалгасугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                           Ж. Наранцацралт

Pin It