• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Монгол улсын ерөнхийлөгчийн илгээлт

Монгол Улсад Хэрэглэгчдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 15 жилийн ойн хүндэтгэлийй хуралд оролцогчдод

Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн он цагуудад хэрэглэгчдийн эрхийгхамгаалах эрхэм үйлсийн төлөөх идэвхтэй үйп ажиллагааг өрнүүлж, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж яваа Та бүхэнд Монгол улсад хэрэглэгчдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлэн айлтгаж, хүндэтгэлийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим үүргийг төрийн бус байгууллага гэрээлэн хэрэгжүүлж, хэрэглэгчдийг чанартай бзраа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангах, хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, хэрэглэгчээ дээдэлсэн иргэний нийгмийн тогтолцоог төлөвшүүлэх, хэрэглэгчдэд соёлтой, ухаалаг хэрэглээг эзэмшүүлэхэд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо болон түүний салбар нийгэмлэгүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультан нар дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэмээр байна.

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болох авч “ Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай" хууль, “ Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тунхаг"-ийг нийтийн хүртээл болгон мөрдүүлэх, хэрглэгчдийн -эрхийг хуулийн хүрээнд хамгаалах ажил өнөөгийн шаардлагыг бүрэн дүүрэн хангахгүй байгаа нь нууц биш ээ.

Хэрэглэгчид дан ганц бараа бүтээгдэхүүнээр хохирох биш, нийгмийн үйлчилгээний бусад салбаруудад мөн адил эрх нь хөндөгддөг.

Энэ тал дээр бусад мэргэжлийн салбарын шинжээчидтэй хамтран ажиллаж, хэрэглэгчдийн эрх хохирохгүй байх урьдчилан сэргийлсэн сургалт, мэдээ мэдээллийн нэгдсэн системтэй болох нь чухал байна.

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийгхамгаалах Нийгэмлэгуүдийн Үндэсний Холбоо, түүний салбар нийгэмлэгүүд мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг, мэдрэмжтэй байж, хэрэглэгчдийн эрхийг хуулийн хүрээнд хамгаалах, тэдэнд ажил үйлчилгээг үндэсний болон олон улсын стандарт техникийн шаардалагад нийцүүлэн хүргэх ажлыг бүх чиглэлээр өндөр түвшинд өрнүүлэн ажиллахыг зөвлөж байна.

Миний бие Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн зарим чиг үүргийг танай байгууллагаар гүйцэтгүүлэхээр топгоол гаргаж байсан. Энэ шийдвэрийн дагуу нилээд их ажил хийгдэж, энэ чиглэлийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байгаад сэтгэл ханамжтай байдгаа хэлье.

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал нь төр засгийн бодлогын чухал хэсэг байсаар ирсэн, цаашид ч байх ёстой.

Олон нийтэд үйлчилдэг бүх салбарын хүнд суртал, чирэгдэл, авилга хээл хахуулийг арилгах, чанартай бараа, соёлтой үйлчилгээгээр хангаж, аюулгүй орчинд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг чанд хамгаапахад чиглэсэн аливаа хүчин чармайлт, шинэ санаа, санаачилгыг миний бие Төрийн тэргүүний хувьд дэмжин та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                  Н. ЭНХБАЯР

Pin It