• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Сэрэмжлүүлэг (COVID-19)

      Манай улсад шинэ коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбоотойгоор албан бус мэдээллээр 2020 оны 03-р сарын 10-ны өдрөөс хүнсний бараа, бүтээгдэхүүнийг нөөцөлж байгаагаас зохиомол хомсдол үүсэх нөхцөл байдалтай болоод байна.

Зарим худалдааны төв, дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөсөн хариуцлагагүй үйлдлүүд хийж байгаа тухай хэрэглэгчдээс мэдээлэл ирж байна.

Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зах худалдааны төв, дэлгүүрүүдийн бараа, бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийг судлан тогтооход анхаарч байгаа бөгөөд ШӨХТГазар, холбогдох төрийн байгууллагуудаас ажлын хэсэг томилон ажиллуулж эхлээд байна.

Цаг үеийн асуудлаар Засгийн газраас хүнс, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, хангамжийг тогтвортой байлгахаар шаардлагатай зохицуулалтуудыг хийж байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Хүнсний гол стратегийн бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа... Энэ жил төв суурин газрын хүн амын хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн мах бэлтгэсэн бөгөөд нөөцийн махыг 3-6 сар дуустал зах зээлд гаргахад өдөр тутам 100 тонн мах нийлүүлэх боломжтой...” тухай олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн болно.

Иймд хэрэглэгчид Та бүхэнд албан бус мэдээлэлд үндэслэн их хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн нөөцлөн зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Цаг үеийн асуудлаар зөвхөн албан мэдээллийн эх сурвалжаас үнэн зөв, бодит мэдээллийг авч, төөрөгдөхгүйгээр халдварын эсрэг Хүчээ Нэгтгэе.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ МЭДЭГДСЭН тул ШӨХТГ-ын 1800-1284 утсаар холбогдохыг хүсэe

Утас: НХЭАХН 327957, 323469

НХЭАХНийгэмлэгийн Ажлын алба

Pin It