• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Сэрэмжлүүлэг хэрэглэгчид ээ!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ХЭРЭГЛЭГЧИД ЭЭ !!!

Туул гол, Богдхан уулаа хамгаалахад хэрэглэгч бүр анхаарья

2016 он 05 дугаар сарын 03-ны өдөр

Төрийн хуулиар дархлагдаж, “дархан цаазат газар” хэмээх сүржин нэр зүүсэн ч “томчууд”-ын гар хөлийн үзүүрт үрэгдэж буй энэ ай сав газар үнэндээ гамшгийн хэмжээнд хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газарт 702 иргэн, аж ахуй нэгж 1828,68 га газрын ашиглалтын зөвшөөрөл гаргуулж авсан байна. Үүний 475 нь аялал жуучлалын зориулалтаар, 227 нь зуслангийн хэрэгцээний зориулалтаар ашиглалтын зөвшөөрөл гаргуулж авчээ. Харин татварын хувьд нэг метр.квадрат нь 1320 төгрөгөөр тооцож авдаг талаар албаныхан хэллээ.

Долоон зуугаар тоологдох аж ахуй нэгжийн хэдэн мянгаар хэмжигдэх га газрын дархан цаазат байдал яг үнэндээ алдагджээ. Татвар аваад л дархлагдсан газар гэж байгаа бол том эндүүрэл болоод байна. Юуны төлөө төрийн хуулиар дархлагдсан билээ. Онгон дагшинаар нь, ориг байгалиар нь Богдхан уулаа авч үлдэх нь хамгийн чухал гэдгийг “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ныхан эрх биш мэдэж байгаа гэж хэрэглэгчид итгэж байхад “Бид хамгаалж байгаа” хэмээн хээв нэг санаа амар бүү суугаасай “Туул голын сав газрын захиргаан”-ныхан.

Хамгийн гол нь Туул гол, Богдхан уул минь мөнхөд орших учиртай билээ.

 

Хэрэглэгчид ээ, нийслэлчүүд ээ!

Сэрэмжилцгээе. Туул гол, Богд уулаа хамтран хамгаалья.

Үндэсний мэдээ №085 /1209/ -г

Pin It