• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Хоргүй, аюулгүй сонголт - Таны эрүүл мэнд

Полиэтилентерафталат хуванцараар хийгдсэн ‘Т” дугаартай энэхүү тэмдэглэгээ бүхий сав суулгыг ундаа, ус, шар айраг, ам зайлах шингэн, самрын тос, жүүс, ургамлын тосны бүтээгдэхүүнүүдийг савлахад ашигладаг.

Түүнчлэн үйлдвэрийн хувцас, тамирчны гутал, бүрээсний материал, тавилга, хивс, тууз, ноосон үйлдвэрлэл, автомашины эд анги, ачааны дэгээ, өлгүүр, асаагуурын хайрцаг, хаалганы хавтан гэх мэт гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг. Үнэ хямд хөнгөн жинтэй хагарч хэмхрэхгүй эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага учир нэг удаагийн савалгаа бүхий ус, жүүс гэх мэт шингэн зүйлийг савладаг.
Полипропилен хуванцараар хийгдсэн “5” дугаартай энэхүү тэмдэглэгээ бүхий савыг тараг жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд халууныг тэсвэрлэх чанартай учир хүнсний бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд халаах зориулалттай сав суулга хийхэд ашигладаг.

ХУВАНЦАР САВНЫ ТЭМДЭГЛЭГЭЭ, КОД ТАЙЛБАР

1.    РЕТ/РЕТЕ: Энэ нь нийтлэг хэрэглэгддэг хуванцар сав юм. Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдэглэгээгээр илэрхийлдэг байна. Мөн дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага юм.

2.    НDРЕ: Маш өндөр нягграл бүхий полиэтилен. Уг төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх зэргийг савласан байдаг. Мөн дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм.

3.    V /РVС/ Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол хүнсний зүйлийг агуулж болохгүй!

4.    LDPE /нягграл бага/ Энэ төрлийн хуванцараар сав, баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг байна. Энэ төрлийн хуванцар савыг дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм.

5.    PP: Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд баггах бөгөөд дахин ашиглаж болно.

6.    РS: Энэ төрлийн хуванцараар ихэвчлэн хүнсний бус зориулалтын хуванцар сав, СО-ний хайрцаг зэргийг хийдэг байна. Энэ төрлийн савыг дахин ашиглахгүй.

7.    Бусад тэмдэглэгээнүүд: Уг хуванцарын төрлөөр голдуу шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг байна. Энэ төрлийн хуванцар эдлэлийн зарим нь аюулгүй байдаг бол хатүу, нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна.
Поликарбонат агуулсан хуванцарт Биспонел А бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний биеийн гормон ялгаруулах үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг байна.

Эдгээр тэмдэглэгээнүүдээс "1", "5” гэсэн тэмдэглэгээ, кодтой хүванцар сав нь хэрэглэхэд аюулгүй, "2", "4” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл багатай, харин "3", ”6", “ 7”  гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй юм. Иймд нийт иргэд өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэгдэж буй хуванцар савны тэмдэглэгээг сайн мэдэж байх нь чухал юм.

ТА ЭДГЭЭР 2, 3, 4, 6, 7 ТЭМДЭГЛЭГЭЭНҮҮД БҮХИЙ ХУВАНЦАР САВЫГ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТААР ДАХИН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ.

Хүнсний зориулалтаар хэрэглэгдэж байгаа тосны канистр, том цэнхэр сав зэрэг хуванцар савнуудад дараах химийн бодисууд илэрч байна. Үүнд:

  •     Хар тугалганы хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжинд заасан хэмжээ (0.01 мг/л)-нээс тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их;
  •     Формальдегид хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ (формальдегид 0.1 мг/л)-нээс тосны канистерт 1800-3900, том цэнхэр саванд 3600-6900 дахин их;
  •     Формалины хэмжээ тосны канистерт 27,0-39,17 мг/л, том цэнхэр саванд 37,67-53,43 мг/л тус тус илэрч байна.

ИЙМД ЭДГЭЭР ХУВАНЦАР САВНУУДЫГ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ БОЛОМЖГҮЙГ ХАРУУЛЖ БАЙНА.

НЭМХ-ийн Хор хордлого судлалын төв

Pin It