• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Сэрэмжлүүлэг

Нийслэлийн хэрэглэгчид ээ !

            Он солигдох мөч ойртох тусам хэрэглэгч таны халдашгүй эрх зөрчигдөх нөхцөл нэмэгдэж, хохирох явдал гардагийг анхааруулж Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

1.    Гарал үүсэл, юу болох нь тодорхойгүй ямар нэг хүнсний бүтээгдэхүүн  гурил, махан бүтээгдэхүүн, боов, тоорт, жигнэмэг, жимс жимсгэнэ, зэргийг худалдаж авахгүй, үйлчлүүлэхгүй байх;

2.    Ямар ч үед гар дээрээс худалдаа хийх  нь  өндөр эрсдэлтэй гэдгийг байнга санаж сэрэмжлэх;

3.    Салют, тэсрэх аюултай бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн  аж ахуйн нэгжээс бусад  газраас худалдаж авахгүй байх;

4.    Ил задгай, хадгалалтын горимгүй, зөвшөөрөлгүй газар, ТҮЦ-нээс  ялангуяа хүнсний  бүтээгдэхүүн  худалдан авалт хийхгүй  байхыг сэрэмжлүүлж байна.

Нийслэлчүүд ээ!

            Таны эрхийг найдвартай хамгаалагч нь Та өөрөө гэдгийг ямагт санагтун. Бидний хамтын чармайлт таныг, хэрэглэгч бүрийг эрсдлээс хамгаалж чадна.

Аюулгүй хүнс, ажил үйлчилгээ сонгон,  ая тухтай шинэ оноо угтацгаая.

Аз жаргал хүсье.

 

НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ
ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ

2016.12.15

 

Pin It