НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
Нийслэлийн хэрэглэгчийн нийгэмлэг Covid-19-ийн цар тахалтай холбогдуулан НЗДТГ-ийн дарга Р.Батрагчаагийн нэр дээр дараах санал хүсэлтийг албан тоот бичгээр хүргүүлэв.
- Нийслэлийн ИТХ-д Нийслэлийн засаг даргын өргөн барих хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны дэд хөтөлбөр 2020-2024 оныг тамгын газрын ажлын хэсгээр хэлэлцүүлж, санал дүгнэлт гаргуулах ажлыг түргэвчлэх.
- Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, өдөрт хязгаарлалт тогтоон 7 хоногт 2-3 өдөр болгох.
- Худалдаалах цагийг одоо мөрдөж байгаа цагаас 2 цагаар багасгаж, дэлгүүр,төвүүдэд 18 цаг, бар ресторанд 20 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох.
- Орон гэргүй тэнэмэл хүмүүсийг хяналт хамгаалалтад авч амны хаалт, ариутгалын бодис тараах, халдвар тархинаас сэргийлэх.
Ажлын алба