• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Бар код

Бар код

Бар код буюу зураасан код гэж юу вэ?

Бараа бүтээгдэхүүнийг таних код нь янз бүрийн зайтай, өргөн нарийн зураастай байхын зэрэгцээ 13 оронтой тооноос бүрддэг байна. Сайн ажвал голын урт зураас нь хоёр хуваагдсан байгаа. Эхний тав буюу зургаан оронтой тоо нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн нэрийг өгүүлдэг бол гол зураасаас хойшхи таван оронтой тоо нь тухайн барааны түүхий эд, нэр, зориулалт, өнгө, үнэ зэргийг тус тус заасан байдаг аж.

Кодыг соронзон оронд мэдрэмтгий будгаар тавьсан байх ба дээгүүр нь скайнер бүхий багажийг гүйлгэн таньдаг байна. Харин кодын өмнө болон хойно нь хаалт байвал лицензийн бараа байна гэж ойлгож болно. Заримдаа кодын тоо зааврын дагуу уншигддаггүй. Шалтгаан нь тухайн пүүс бүтээгдэхүүнээ нийлүүлдэг орондоо бүртгэгдэн дугаар авсан, эсвэл тухайн бараа салан тусгаарласан үйлдвэрийнх мөн өөр нэг орны пүүсийн лицензээр хийгдсэн, түүнчлэн үйлдвэрлэлийн зохион байгуулагчид нь янз бүрийн орны хэд хэдэн компани байж болох магадлалтай гэнэ. Гишүүн улс бүр бараа бүтээгдэхүүнийг таних хэвшсэн кодтой байдаг.

Монгол Улс 2003 оны12 дугаар сард олон улсын “GS1″ байгууллагын хуучнаар “EAN International” байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэн орж байсан. Тэгээд МҮХАҮТ-ын дэргэд “GSl-Монгол” нийгэмлэгийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар гол төлөв үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчид нийлсэн 600 орчим байгууллага тус байгууллагын гишүүнээр элсч, өөрсдийн бараа бүтээгдэхүүндээ “865″-аар эхэлсэн 13 оронтой зураасан код авах болсон.

Анх олон улсын түвшинд энэ систем 1974 онд Европ, АНУ, Канадад бий болсон байдаг. Тэр цагаас хойш байнга шинэчлэгдэн сайжирч, хамрах хүрээ нь
ч нэмэгдсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар олон улсын “GS1″ байгууллагад дэлхийн 108 орон жинхэнэ гишүүнээр элссэн байдаг. Үүнээс гадна 40 гаруй орон жинхэнэ гишууний статусгүй боловч Бельгид байрлах “GS1″ төв байгууллагатай шууд харилцах замаар уг системийг хэрэглэдэг. Энэ системийн хамрах хүрээг маш энгийнээр тайлбарлавал дэлхийн 150 орны нэг сая гаруй хэрэглэгч байгууллага энэ системийг хэрэглэж ач холбогдлыг нь хүртэж байгаа. Өдөрт таван сая удаа сканнераар уншуулах чимээ гардаг гэсэн статистик мэдээ ч байдаг юм гэнэ.

Гэхдээ бас “865″-аар эхэлсэн зураасан кодтой бүтээгдэхүүн бүр Монголд үйлдвэрлэгдсэн гэж ойлгож бас болохгүй юм байна. Зураасан код нь тухайн бүтээгдэхүүний гарал үүслийг болон аль оронд .үйлдвэрлэсэн болохыг нь тодорхойлдоггүй. Зөвхөн тухайн бүтээгдэхүүнд аль улсаас код авсан бэ гэдгийг илэрхийлдэг байна.

 Бар код буюу зураасан кодыг хэрхэн унших вэ?

Жишээ нь: 8651234567894 гэсэн кодтой бараа байлаа гэж бодъё:
Тэгш байрлалд байгаа тоонуудыг түүвэрлэн авч хооронд нь нэмнэ. 6+1+3+5+7+9=31
Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ 31*3=93
Шалгалтын оронг /сүүлийн нэг оронтой тоо ба 4/ оруулж тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 8+5+2+4+6+8=33
Б ба В заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. Жишээлбэл 93+33 =126
Гарсан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг 10-аас хасна 126 гэсэн тооны хувьд сүүлчийн нэгжийн орон нь 6 тул ялгавар нь/10-6=4/ байна.
Энэ 4 гэсэн тоо нь дээрх зураасан кодын хяналтын дугаарын хамгийн сүүлчийн 4 гэсэн тоотой тохирч байгаа нь энэ бүтээгдэхүүн GS1 Нийгэмлэгийн стандарт код ашигладгийг гэрчилнэ.

Энэ аргаар сүүлчийн оронг тодорхойлон жишиж үзэхэд зураасан кодын сүүлчийн оронгийн тоотой тохирохгүй байвал уг бүтээгдэхүүний дугаарыг хуурамчаар үйлдсэн байна гэж ойлгож болно.

Ану-000-019, 030-039, 060-139
Франц-300-379
Болгар-380
Словени-383
Хорват-385
Босни герцоговин-387
Герман-400-440
Япон- 450-459, 490-499
Орос-460-469
Киргизстан-470
Тайван-471
Эстони-474
Латви-475
Азербайджан-476
Литва-477
Узбекстан-478
Шри ланк-479
Филиппин-480
Беларус-481
Украйн-482
Молдав-484
Армен-485
Гүрж-486
Казакстан-487
Гонконг-489
Их британи англи-500-509
Грек-520
Леван-528
Кипр-529
Албани-530
Македон-531
Мальт-535
Ирланд-539
Бельги-540-549
Португаль-560
Исланд-569
Дани-570-579
Польш-590
Румын-594
Унгар-599
Өмнөд африк-600-601
Гана-603
Бахрейн-608
Маритус-609
Марроко-611
Иордан-625
Иран-626
Кувейт-627
Саудын араб-628
Эмират-629
Финланд-640-649
Хятад-690-695
Норвеги-700-709
Израйл-729
Швед-730-739
Гуатемала-740
Сальвадор-741
Хондурас-742
Никарагуа-743
Коста рика-744
Панам-745
Доминикан-746
Мексик-750
Канад-754-755
Венесуэл-759
Швейцарь-760-769
Колумб-770
Уругвай-773
Перу-775
Боливи-777
Аргентин-779
Чили-780
Парагвай-784
Эквадор-786
Бразил-789-790
Итали-800-839
Испани-840-849
Куба-850
Словак-858
Чех-859
Серб монтенегро-860
Монгол-865
Хойд солонгос-867
Турк-869
Нидерланд-870-879
Өмнөд солонгос-880
Камбож-884
Тайланд-885
Сингапур-888
Энэтхэг-890
Вьетнам-893
Индонез-899
Австри-900-919
Австрали-930-939
Шинэ зеланд-940-949

Pin It

Хууль эрх зүй

 
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхийн багц хуулиудыг хэрэглэх, ашиглахтай холбоотой зарим хууль эрхийн актуудын мэдээлэл

Сэрэмжлүүлэг

 
Хуурамч, дуураймал, хаяг, шошго, сав, баглаа, боодол, дуурайлган хийсэн болон стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээлэл

Өргөдөл гомдол өгөх

 
Бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах явцад хэрэглэгчдийн хохирсон эрхийг сэргээх чиглэлийн санал хүсэлтийг хүлээн авах